2016 оны 10 сарын 03

Бөх судлаач, тайлбарлагч Б.Цогтбаатары олон цуврал номны нэг. Эл бэсрэг бүтээлд монгол бөхийн түүхэнд бичгэн сурвалжаар тодорхой мэдэгдэж буй 140 арслангийн тухай товч өгүүлэхийг зорьжээ. Ардын хувьсгалаас өмнөх жилүүдэд буюу хаант засгийн үеийн мандал ба бат оршил өргөх /даншиг/ ёслолын болон уул тайлгын наадмын үед арслан цолтой 90 бөх, ардын хувьсгалаас хойших жилүүдэд буюу ардын засгийн үеийн улсын баяр наадмаар улсын арслан цолтой 50 бөх тус тус төрөн гарсан байна. Өмнө нь улсын аваргуудын, сар шинийн, улсын наадмын, улсын аварга шалгаруулах барилдаан, уяачдын наадам, аймгуудын наадам, жил бүрийн төрийн наадмаар олон судалгааны чанартай цуврал бүтээл гаргаад байсан юм. Монгол үндэсний бөхийн нэвтэрхий толь бүтээлийн ерөнхий редактор билээ.

Сэтгэгдэл