2016 оны 10 сарын 13

Монгол үндэсний бөхийн барилдаан бол маш урт хугацааны турш тасралтгүй үргэлжилж ирсэн спорт, соёл урлаг болтлоо хөгжиж төгөлдөржсөн, биеийн тамирын өвөрмөц төрөл юм. Уг бүтээлд монголын үндэсний бөхийн товч түүх, өмсгөл, ёс зүй, төрөл бүрийн барилдаан, түүний ёс жаяг, цол цоллохуй болон улсын цолтой 685 бөхийн нэрсийг нэгтгэн гаргаж бичжээ. Мөн монгол бөхийн нийтлэг тод дүр зураг, нэр алдар гэж юу болохыг ойлгомжтой, энгийн хялбар бичлэгээр илэрхийлсэн байна.

Хөнхөрийн Чойжилжав үндэсний спортын төрлөөр цуврал зургаан ном туурвисан буурал юм. Морин уралдаан, сурын харваа, шатар, шагайн харваагаар мөн ном бүтээж түмэн олондоо хүргээд байгаа хүн юм. 1935 онд Отгонтэнгэр уулын өвөрт, домогт Дуут нуурын хөвөөнөө төрж өссөн. Завханы Шилүүстэйд сум дундын салбарын эрхлэгч, их эмч, Завхан аймгийн Гүйцэтгэх захиргаанд орлогч дарга, Отгон сумын дарга, ХААЯ-нд сайдын нарийн бичгийн дарга, Хэвлэлийн нэгдсэн редакцийн эрхлэгч тус тус ажиллаж байжээ. 40 гаруй ном бичиж, орчуулж хэвлүүлсэн байна.

Сэтгэгдэлүүд
  • Boogii IP:202.21.106.103 2016 оны 10 сарын 13

    Ymar unetei garsan yum
Сэтгэгдэл