2016 оны 10 сарын 17

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын мөнгө, хүрэл медаль, дөрөвдүгээр байрын шагналт Чинбатын Алтангэрэл 1998 оны дөрөвдүгээр сарын 13-нд төржээ. Сумын заан Рүүбазар, Дэлээбазар нартай садан төрлийн холбоотой. Рүүбазарын хүү нь Лувсанпүрэв багш, Дэлээбазарын хүү нь улсын начин Сүхбат юм. Баянлиг сумын биеийн тамирын багш Мөнхбаатарын шавь. Чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аваргын алт хүрэл медальт, залуучуудын улсын аваргын хүрэлтэй. Хүүхдийн тавдугаар наадамд түрүүлсэн. 2015 онд Баянлиг суманд, 2016 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд түрүүлжээ. 2014 оны Баян-Өлгий аймагт болсон өсвөр үеийн улсын аваргад хүрэл медаль, 2015 онд Дорноговь аймагт болсон өсвөр үеийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Хэдхэн хоногийн өмнө Арвайхээрт хараахан медальд хүрч чадалгүй дөрөвдүгээр байрт шалгарсан хүчит бөх билээ. Аварга дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн оюутан. Баруун зүүн хөл авч дэрлэх, шилжүүлэх, хавирах, мордох, хутгах гээд тал талын барилдаантай авьяаслаг бөх юм.

 

Сэтгэгдэлүүд
  • Цэдэвээ IP:27.123.214.118 2016 оны 10 сарын 17

    Мундаг хүүхэд шүү
Сэтгэгдэл