2016 оны 10 сарын 21

ХХ зууны цуут бөх 1960-аад оноос нэр нь тодорч, ард түмний танил болсон цагийг эзэлсэн гайхамшигт аварга "Хагас зуун жилийн ганцаардал- Миний ялалт" хэмээх номыг уншигчдынхаа хүртээл болгоод найман жил болж байна. Эгэл жирийн биш заяатан, эцэж цуцашгүй хөдөлмөрч, тоолж баршгүй их авьяастан, хүч тэнхээ, оюун ухаан хослон төрсөн энэ хүн амьдралынхаа алхам бүрийг тодорхой утга агуулгатай өнгөрөөдөг нэгэн билээ.
Алдарт аварга маань бөх, бичгийн хүн, зохион байгуулагч, нийгмийн зүтгэлтэн, малчин, уяач, дасгалжуулагч, шүүгч, эрдэмтэн, судлаач, бизнесмен, дуучин, яруу илтгэгч гэх зэрэг олон дүр төрх агуулсан нэг хүн.
Зохиогч жирийн борог амьдралтай малчин ардын гэрт төрж өсөөд амьдрал тэмцлийн их замыг эр биеэр туулсан, арван настайдаа эцгээсээ өнчирч, ой мод цэвэрлэж эхлээд цуцашгүй их хөдөлмөрөөр гайхамшигт түүхийг бүтээсэн нэгэн зууны аварга юм. Их аваргын номны дараагийн дэвтэр гарахыг тэсэн ядан хүлээж байгаа уншигч олон юм.

Сэтгэгдэл