2016 оны 10 сарын 26

Хууль сахиулахын их сургуулийн аравдагуур сарын 176 бөхийн барилдааны түрүү Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат сумын заан Халтарын Бөхбаяр 1995 онд төржээ. Аав нь сумын начин цолтой. 2014 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн.  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2015 онд үзүүрлэж, 2015 онд Шинэ-Идэр суманд үзүүрлэсэн. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баяр наадамд өнөө жил үзүүрлэсэн. Чөлөөт бөхийн нэгдүгээр зэрэгтэй. Самбо жүдогоор Хөвсгөл аймгийн аварга болж байсан. Өнгөрсөн жилийн Дарханд болсон залуучуудын улсын аваргыг хагас шигшээгээс орхиж МБӨ-нд сумын заануудын барилдаанд гарч гурав даваад үзүүр бөх Сүрэнжавын Очирбатад унаж байсан.  Харин өнөө жилийн Хууль сахиулахын их сургуулийн аравдугаар сарын ээлжит барилдаанд Б.Улаалзгана, Ц.Цолмонбаатар, Г.Цэнддорж, Д.Батмөнх, М.Улаанхүү нарын шилдэг бөхчүүдийг цувуулж түрүүлсэн.

 

 

Улсын гарьд Д.Рагчаагаас түрүү бөхийн бай гардав

Сэтгэгдэлүүд
  • Л Бумбаяр IP:66.181.176.202 2018 оны 03 сарын 23

    гое харагдаж бна
Сэтгэгдэл