2016 оны 12 сарын 01

ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож

Тугийн зэв шиг шулуун зоригоороо

Тусгаар тогтнол, түүх соёлоо

Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан

Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг

Энэ цагт мандаан бадрааж яваа

Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн 2016 оны 12-р сарын 16-ны 18 цагт Хан-Уул дүүрэг 15-р хороо Home Plaza-төвийн дөрвөн давхар ONE EVENT HALL-д болно. Хадаг жудаг хоёртоо Хамаг Монголынхоо шүтээн морин эрдэнээ дээдэлсэн Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв их эрдэнэ Хурдан морь уях соёлоо Өнө хойчдоо хүргэх эрхэм тангарагтай эрхэм уяачид та бүхнийг ММСУХ-ны уяачдын шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 05-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү. Холбогдох утас:99087124

Сэтгэгдэлүүд
  • зочин IP:202.55.191.130 2016 оны 12 сарын 02

    энэ өдрийн мэнд. Уяач биш хүмүүс орж болох уу, зөвхөн уяач нар орж байгаа юм уу.
Сэтгэгдэл