2016 оны 12 сарын 01

Бөхийн цол дуудаачдын улсын дөрөв дэх уралдаан энэ өдрүүдэд МБӨ-нд үргэлжилж байна. Энэ удаа хот хөдөөгийн 144 хүн авьяас чадал, хоолойн чадвараа шалгаж байна. Өнөөдөр тус тэмцээнээс шалгарсан 32 хүн маргааш өрсөлдөнө. Эндээс шалгарсан 8 хүн бямба гарагт болох сумын заануудын барилдаан дээр бөх цоллож тэргүүлэгчээ тодруулах юм. Өнөөдрийн байдлаар Бат-Өлзийн Мөнхбаатар, Түвдэнгийн Хэнбат нар бүтэн буюу 25 оноог аваад байна. Шүүгчээр Б.Батболд, Д.Цогзол, Д.Данзан, Д.Сэрээтэр, Б.Цогтбаатар нарын хүмүүс ажиллаж байна.

Сэтгэгдэл