2016 оны 12 сарын 21
Улаанбаатар хот 2016-07-11-аас 2016-07-12-нд Барилдсан бөхийн тоо: 1024

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 105 жилийн ой үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Хуртай, нартай налгар зуны их баяр наадамд өнөө цагийн үндэсний бөхийн өнгө төрх болсон 1024 хүчит бөх оролцон барилдлаа. Уламжлалаа дагаж 24 цэрэг барилдсаныг эс тооцвол шижигнэсэн заанууд улс аймгийн цолтнуудын аманд гарч, чансаа өндөртэй наадам болов. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба арав даван түрүүлж, бөхөд хайртай монгол түмнээ баярлуулж үндэсний бөхийн дээд цолонд хүрлээ. Цэргийн арслан байх цагаасаа шуугиулсан хүчит аварга хийгүй нягт, тайван барилдааныг үзүүлж байсан юм. Түүний нутгийн хүчит начин Рэнцэнбямбын Пүрэвдагва мөн л дуулиан шуугиантайгаар үзүүрт үлдэж улсын арслан цолонд хүрлээ. Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын шилдэг харцага Баатархүүгийн Пүрэвсайхан долоо даван дунд шөвгийн наймд үлдэж улсын зааны болзлыг ганцаар хангав. Төрөөгийн Баасанхүү, Нэгдэлийн Жаргалбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Хүрэл-Очирын Гантулга, Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ хэмээх арал бяр дүүрэн үндэсний бөхийн дараагийн өнгийг тодорхойлох шилдэг залуус улсын харцага цолонд хүрлээ. 18 залуу шинээр начны болзол хангаж 14 нь хуучин цолон дээрээ үлдэж дөрөв нь ийнхүү шууд харцага цолтон боллоо.  Тавын даваанд гучин аймгийн цолтон босч 18 нь ийнхүү улсын цолтны гэр бүлд багтлаа. 

1. Бадамсамбуугийн Ганхуяг Хөвсгөл Шинэ-Идэр

2. Батсайханы Дэлгэрсайхан Сэлэнгэ Сайхан

3. Мишкагийн Бат-Отгон Архангай Булган

4. Лутын Батзориг Өвөрхангай Өлзийт

5. Доржийн Анар Дорнод Дашбалбар

6. Лхагвасүрэнгийн Шинэбаатар Архангай Батцэнгэл

7. Бадрахын Ганзориг Увс Тэс

8. Цэрэндоржийн Нямдорж Архангай Цэнхэр

9.Батчулууны Баатарцол Баян-Өлгий Булган

10.Цэндзэсэмийн Чимэддорж Өвөрхангай Хужирт

11. Чинчулууны Хөхчирэнгэр Хөвсгөл Галт

12. Дэлгэрсайханы Амарсайхан Булган Сэлэнгэ

13. Эрдэнэцогтын Ванданцэрэн Архангай Цэнхэр

14.  Батцэнгэлийн Чимэдвандан Завхан Их-Уул

Шинэ цолны болзол хангасан бөхчүүд

3-н даваа

4-н даваа

5-н даваа

6-н даваа

7-н даваа

8-н даваа

9-н даваа

10-н даваа


Сэтгэгдэл