2017 оны 01 сарын 23

Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан арав дахь жилдээ болж өнгөрлөө. Хүчит 224 бөх өчигдөр МБӨ-нд хүч үзэж Завхан аймгийн харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба түрүүлж, улсын начин Чагнаадоржийн Ганзориг үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Ц.Содномдорж, улсын аварга Г.Эрхэмбаяр нар шалгарлаа. Гарьд даваа бүртээ нягт барилдаан үзүүлсээр Жем групийн ивээн тэтгэн зохион байгуулдаг том барилдааныг өнгөлөв. Залуу харцага Н.Жаргалбаяр, Д.Анар нар мөн урамтай сайхан барилдацгаалаа. Одоо хоёр сарт гартал барилдаан үгүй юм. 

Сэтгэгдэл