2017 оны 01 сарын 23

Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит найм дахь удаагийн барилдаан өнгөрсөн пүрэв гарагт тус сургууль дээр болж өнгөрсөн билээ. 128 хүчит сумын заан цолтой болон залуу бөх хүч үзэж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан залуучуудын улсын аваргын мөнгөн медальт Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр үзүүрлэв. Их шөвөгт Архангайн Будаагийн Батсайхан, Говь-Алтайн Хөхөөгийн Дарамзагд нар шөвгөрөв. Хөвсгөлийн Э.Батбуян тун сайн хүч үзэж наймд үлдсэн юм. 

Сэтгэгдэл