2017 оны 02 сарын 06

Үндэсний манлай үйлдвэр Талхи Чихэр ХК-ийн нэрэмжит хэвийн боовны баяр уламжлалт барилдаан ням гарагт МБӨ-нд болов. Хурц арслан Шарын Мөнгөнбаатар энэ барилдаанд урамтай сайхан барилдаж түрүүлэн энэ дэвжээний 12 дахь түрүүгээ авах шиг боллоо. Үзүүрт хурц арслан Цогбадрахын Бямба-Очир шалгарав. Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Ц.Мөнхбаяр нарын залуу үеийн шилдэг төлөөлөл үлдэж хоцров. Барилдааны үеэр гурван азтай үзэгч шалгаруулж, сар шинийн сорилго болохуйц ирц өндөртэй сайхан барилдаан боллоо. Булганы Б.Түмэндэмбэрэл, Архангайн Ц.Цогт-Эрдэнэ нар барилдааныг онцгой чимж наймд шалгарцгаалаа.

Сэтгэгдэл