2017 оны 02 сарын 06

Гал тахиа жил хаяанд ирлээ. Сар шинийн цуврал таван барилдааны хуваарийг үзэгч та бүхэн дороос үзнэ үү.

Хоёрдугаар сарын 23-ны пүрэв гарагт бага наадмын салхийг хагалж сумын заануудын барилдаан болно. Тус барилдаанд мэдээж цувралын хамгийн олон тоотой бөх хүч үзэж таараа. 

24-нд аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Мөн л дуулиан шуугиан ихтэй дээ. Ш.Жаргалсайханы гайхамшигт он жилүүд, Арслангийн Бямбажавын түрүү, Ч.Санжаадамба аваргын их бага барилдааныг дараалан авдаг, Б.Суманчулууны гурван хурцтай үлддэг гээд барилдаан бүр л түүх, домог яриа болдог.

25-нд өсвөр нийтийн монгол шандастан барилдана. Долгорсүрэнгийн Дагвадоржоос эхлээд улсын арслан Э.Оюунболд, Д.Хүдэрбулга, С.Ган-Идэр, Ө.Дүүрэнбаяр, Л.Гантулга начин, Б.Лхагвадорж гээд үе үеийн цуутай өсвөр бөхчүүд энэ дэвжээнд түрүүлж үзүүрлэж байлаа. Өнөө жил ч мөн л нэгэн ирээдүйн од түрүүлж түмнээ баясгах биз.

26-нд бага наадам маань болно. Олон юм нуршаад яахав. Тэртэй тэргүй монгол түмэн  битүүлэнгээ идээгээ өрж бөхөө үзэж таараа...

Сэтгэгдэлүүд
  • Дагваа IP:202.70.46.214 2017 оны 02 сарын 07

    Чамд баярлалаа. Мэдээгээ сайн оруулж фэйс групптээ шэйрилж байгаарай. Ажилдв нь амжилт
  • Амараа IP:202.179.26.238 2017 оны 02 сарын 15

    25ны барилдаанд хүссэн хүн нь барилдаж болох уу?
  • dashxvv IP:103.50.206.54 2017 оны 02 сарын 21

    bayrlalaa
Сэтгэгдэл