2017 оны 02 сарын 09

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан эхлэхэд хорь хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Бид энэ удаа сүүлийн жилүүдэд уламжлал болоод АЦЦБЗББ-ыг тоймлон орууллаа. Одоогийн улсын начин Ширбазарын Жаргалсайхан  тус барилдаанд дөрвөн удаа тэргүүн байр булаалдсан, ерөөлтэй бөхчүүдийн нэг байв. Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сайн барилдсан хүчтэнүүдийн ихэнх нь тухайн ондоо улсын цолонд хүрчээ. Одоогоор түрүүлсэн бөхчүүдээс С.Идэрсүрэн, Б.Суманчулуун (өнгөрсөн жилийн түрүү бөх) нараас бусад нь улсын цолтон болжээ. 2005 оны цагаан сард зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Н.Ганбаатар түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэж байсан юм.

 

2006 оны нэгдүгээр сарын 28  (аймаг цэргийн арслан 49, заан 35, начин 34, залуу бөх 138)

 Зургаагийн даваа 

1.     а.а Б.Сэр-Од а.з Б.Баянжаргал

2.     а.а Б.Ганзориг ц.а А.Бямбажав

3.     а.а Т.Өсөх-Ирээдvй а.а М.Өсөхбаяр

4.     ц.а М.Батжаргал а.а Ш.Жаргалсайхан

Долоогийн даваа 

1.     а.а Ш.Жаргалсайхан а.з Б.Баянжаргал

2.     а.а М.Өсөхбаяр ц.а А.Бямбажав

Наймын даваа
1. а.а Ш.Жаргалсайхан 
а.а М.Өсөхбаяр

М.Өсөхбаяр, Б.Баянжаргал нар тэр жилийнхээ  улсын наадам тав давж улсын цолонд хүрцгээв. Ш.Жаргалсайхан, А.Бямбажав нар дөрөв даваад унажээ. Наймд үлдсэн бөхчүүдийн 3 нь улсын цолонд хүрсэн байна.

 

2007 оны хоёрдугаар сарын 16 МБӨ 256 бөх (Ширбазарын Жаргалсайхан 2 жил дараалан түрүүллээ) Уран барилдааны шагналыг Ө.Даваабаатар хүртжээ.

Зургаагийн даваа

1.Н.Отгонбаяр а/а          Б.Дэлгэрсайхан а/з

2.Б.Ганзориг а/а            Ө.Даваабаатар а/а

З.Ш.Жаргалсайхан а/а     Ө.Бат-Орших а/а

4.Ж.Амартүвшин а/а       Б.Золбаяр а/а

Долоогийн даваа

1.Ш.Жаргалсайхан а/а     Б.Дэлгэрсайхан а/з
2.Б.Золбаяр а/а         Ө.Даваабаатар а/а

Наймын даваа

1.Ш.Жаргалсайхан а/а     Б.Золбаяр а/а 

Сүүлийн найман бөхөөс тэр жилээ улсын цолонд хүрсэн бөх гарсангүй. Б.Золбаяр гурвын даваанд Н.Ганбаатартай тунаж унав. Ж.Амартүвшин дөрвийн даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унажээ.

2008 оны хоёрдугаар сарын 6 нд болж  өнгөрсөн энэ барилдаанд аймгийн арслан Ш.Жаргалсайхан гурав дахиа үзүүр түрүүнд шалгаран үлдсэн юм.  Аймаг цэргийн арслан 48, заан 28, харцага болон начин 52, залуу бөх 128 ) Уран барилдааны шагналыг Б.Ганзориг хүртэж маргааш нь А.Сүхбат аваргаас "Ирээдүйн бөхийн аварга" шагнал гарджээ.

ЗУРГААГИЙН ДАВАА
1.    ц.а А.Бямбажав з.б Б.Ганзориг
2.    а.а Ш.Жаргалсайхан а.з Д.Батжаргал
3.    а.а А.Сүмбээ а.а Г.Алтангэрэл
4.    а.а Т.Санчир а.а С.Идэрсүрэн
 
ДОЛООГИЙН ДАВАА
1.ц.а А.Бямбажав а.а С.Идэрсүрэн
2.а.а Ш.Жаргалсайхан а.а А.Сүмбээ

НАЙМЫН ДАВАА
1. а.а Ш.Жаргалсайхан а.а С.Идэрсүрэн

Энэ зуны наадмаар дөрөвхөн аймгийн цолтон улсын цолонд хүрсэн бөгөөд Ш.Тогтохбаяр, Ж.Оргил, Ө.Даваабаатар, Б.Соронзонболд нар билээ. 

 

2009 он  Шороон үхэр жилийн жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан АЦЦБЗББ 

Зургаагийн даваа

1.ц.а А.Бямбажав                      з.б С.Ерөөлт

2. а.а М.Бат-Отгон                      а.з С.Мөнхбат

3. а.а Ш.Жаргалсайхан               а.а Б.Батхуяг                           

4. а.а С.Багахүү                         а.а Н.Батзаяа                          

Долоогийн даваа

1.ц.а А.Бямбажав                     а.а Б.Батхуяг                           

2. а.а Н.Батзаяа                        а.з С.Мөнхбат

Наймын даваа

1. А.Бямбажав                           а.з С.Мөнхбат

Тэр зуныхаа улсын их баяр наадамд  энэ барилдаанд их шөвөгт үлдсэн бөхчүүдээс С.Мөнхбат, Н.Батзаяа нар улсын начин цолонд хүрчээ. Мөн энэ хоёртой Увсын Бат-Орших харцага, Булганы Энхбат начин цолонд хүрлээ.

 

2010.02.12 баасан гараг МБӨ Төмөр бар жилийн шинийн нэгэнд зориулсан АЦЦБЗББ 

Зургаагийн даваа:

1.ц.а А.Бямбажав           а.а Ч.Цогбаяр

2.а.а Б.Одгэрэл              а.а Д.Болдбаатар

3.а.а Ч.Баянмөнх           а.а Бо.Батжаргал

4. а.а Б.Батмөнх             ц.а Ч.Санжаадамба

Долоогийн даваа:

1.ц.а А.Бямбажав          а.а Б.Одгэрэл

2. а.а Ч.Баянмөнх            ц.а Ч.Санжаадамба

Наймын даваа:

1. ц.а А.Бямбажав           ц.а Ч.Санжаадамба

Цэргийн арслан Санжаадамба 2010 он гараад тавдахиа түрүүлж байгаа нь энэ. Тухайн үед он гараад ганц орхисон хүн нь Батмөнхийн Сангисүрэн байсан юм.

Санжаадамба тэр жилийнхээ улсын наадмын дөрвийн даваанд Д.Лхагвадоржид унав. Харин үзүүрлэж байсан Бямбажав, их шөвөгт үлдсэн Баянмөнх нар улсын цолтны их гэр бүлд багтацгаасан билээ. Олон жил улсын цолтны тааварт явсан Санчир арслан санасандаа хүрчээ.

 

2011.01.29 бямба гараг МБӨ төмөр бар жилийн сар шинийн АЦЦБЗББ Ш.Жаргалсайхан арслан дөрөв дэхээ тэргүүн байр булаацалдлаа.

Зургаагийн даваа

1. а.а Ш.Мөнгөнбаатар- а.з Л.Батзориг

2.а.а Б.Одгэрэл- а.а Ш.Жаргалсайхан

3.а.а А.Алтанхуяг- а.а П.Бүрэнтөгс

4.а.а Б.Сангисүрэн- а.н Н.Батсуурь

Долоогийн даваа

1.Ш.Жаргалсайхан- а.з Л.Батзориг

2. а.а Б.Сангисүрэн - а.а П.Бүрэнтөгс

Наймын даваа

1.а.а Ш.Жаргалсайхан- а.а П.Бүрэнтөгс

Их шөвөгт шалгарсан бөхчүүдээс Б.Сангисүрэн, Ш.Жаргалсайхан нар тус ондоо улсын начин цолонд хүрсэн билээ.

Лутын Батзориг энэ барилдааны дунд шөвөгт аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг орхисон бөгөөд Мөнгөнбаатар маргааш нь улсын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлснийг Монгол түмэн мартаагүй байгаа биз ээ.

 

2012 оны хоёрдугаар сарын 20 усан луу жилийн сар шинийн АЦЦБЗББ (аймгийн арслан 72, аймгийн заан 32, аймгийн харцага 26, аймгийн начин 98, залуу бөх 28) Гурван хурц арслан Б.Суманчулуунтай үлдэв.

Зургаагийн даваа

1.а.х.а Ч.Батчулуун- а.а А.Сүмбээ 

2.а.х.а  Р.Пүрэвдагва- а.а П.Бүрэнтөгс

3.а.х.а Ш.Мөнгөнбаатар- а.а Д.Энхбат

4. а.а Б.Суманчулуун- а.а Н.Ганзориг

Долоогийн даваа

1. а.х.а Ч.Батчулуун- а.а Б.Суманчулуун

2.а.х.а  Р.Пүрэвдагва- а.х.а Ш.Мөнгөнбаатар

Наймын даваа

1. а.х.а Р.Пүрэвдавга- а.а Б.Суманчулуун

Их шөвгийн бөхчүүдээс улсын наадамд Р.Пүрэвдагва тав давж улсын начин цолонд хүрэв. Харин наймд үлдсэн Пүрэвийн Бүрэнтөгс төр түмний их цэнгэл наадмын түрүү бөхөөр тодорлоо.

2013 оны хоёрдугаар сарын 9 усан могой жилийн сар шинийн АЦЦБЗББ

Аймгийн арслан 73 (хурц арслан 4), аймгийн заан 33, аймгийн харцага 22, аймгийн начин 82, сумын заан 46 барилдаж үзэгч олноо баясгав. 46 сумын заанаас зургаан заан аймгийн цолтнуудыг өвдөглүүлж хоёрын давааны аманд гарч унасан. Н.Эрдэнэчулуун, цэргийн начин Б.Энхсайхан, Д.Бадамгарав, Д.Тамир, Э.Элбэгбаяр нарын аймгийн начингууд монгол түмнийхээ уламжлалт сар шинийн баярын барилдаанд сайхан хүч үзэж дөрвийн даваанд гарч ирж хүч үзсэн. Тэр дундаа Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Юрагийн Пүрэвжаргал начин Л.Нямбаяр, Д.Батжаргал, О.Гантулга нарыг шороодуулж дунд шөвгийн наймд шалгарч шуугиуллаа. Түүнтэй нутаг нэгт С.Золбаяр харцага Өвөрхангайн Д.Болдбаатарыг дөрвийн давааны оноолтод хаяж 16-д үлдсэн.

Зургаагийн даваанд Ш.Мөнгөнбаатар од нь гийсэн Ю.Пүрэвжаргалыг, Б.Одгэрэл таван бөхөөс Л.Цэрэнтогтохыг амлаж барилдсан ч барьц сонгуулж унав. Б.Дэлгэрсайханыг Б.Баатарцол тахимдаад, Увсын Т.Баасанхүү, Н.Батсуурь арслангууд тунаж, Тэсийн арслан уран хурц мэх хөдөлгөөнөөр илүүрхэв. Ш.Мөнгөнбаатар Б.Баатарцолыг амлаж, Т.Баасанхүү Л.Цэрэнтогтохтой тунасан. Баатарцол арслан тун итгэмгүй сайн барилдаан гаргаж, 2011 оны цагаан сарын түрүү бөхийг зүүн хонгдож цацан хаяж Л.Цэрэнтогтох арслан Т.Баасанхүүд ямар ч боломж олголгүй давжээ. Тэргүүн байрын төлөө барилдаан удаан өрнөөгүй. Б.Баатарцол арсланг тахимдаж дайрахад нь Л.Цэрэнтогтох сэнжигнээс татчихав. Ийнхүү түрүүлсэн бөх бүр нь улсын цолонд хүрдэг Бага наадмын урд орой болдог бага барилдааны түрүүг Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Л.Цэрэнтогтох авлаа.

2014 оны нэгдүгээр сарын 26 модон морин жилийн сар шинийн АЦЦБЗББ

Тус барилдаанд хурц арслангууд тэргүүтэй 256 бөх барилдаж, 15 шилмэл сумын заан цолтон аманд гарч хүч үзэв. 79 аймгийн арслан цолтон барилдаж нэгийн даваанд 19 нь үзэгчдийн суудалд шилжсэн нь сумын заанууд болоод аймгийн шилдэг залуу начингуудын чанга барилдааны үр дүн байлаа. Түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байсан Ховдын О.Хангай энэ удаа өнжсөн бол, Ш.Шинэбаяр хурц бэртлийн улмаас барилдсангүй. Харин Ховдын Б.Бат-Өлзий үзэгчдийн хүлээлтийн хэмжээнд хүч үзсэнгүй. Сумын заан М.Бэлгүүтэй нэгийн даваанд А.Алтанхуягийг орхиж, хоёрын даваанд түрүү бөхөд шороодсон бол Э.Энх-Амгалан хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг өвдөглүүлж гурвын даваанд гарав. Хурц арслан Чулуунбаатарын Батчулуун даваа бүртээ даацтай ааглуу барилдаанаа үзүүлж, сугадаж өргөсөөр түрүүллээ. Харин үзүүрт 2012 онд энэхүү барилдаанд түрүүлж байсан Говь-Алтайн Балжиннямын Суманчулуун арслан хүрэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн хурц арслан Б.Одгэрэл дайчин эрэмгий барилдаанаар, Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү нутгийн гурван хүчитнийг орхиж тус тус шалгарлаа.

2015 оны хоёрдугаар сарын 15 модон хонин жилийн сар шинийн АЦЦБЗББ

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан Чагнаадоржийн Ганзориг үзүүрлэв. Ш.Мөнгөнбаатар сар шинийн аймаг цэрэг, улс аймагт хоёуланд түрүүлсэн хоёр дахь бөх болж байгаа юм. 2010 оны цагаан сараар Ч.Санжаадамба хоёр өдөр дараалан түрүүлж хосгүй амжилтыг гаргаж байсан түүхтэй юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Э.Даш тав зургаагийн даваанд дараалан тунаж даваад, их шөвөгт түрүү бөхөд шороодсон бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий мөн л сайчуудыг нурааж дахин их шөвөгт үлдээд Чагнаадоржийн Ганзоригийн мордоонд уналаа.

2016 оны хоёрдугаар сарын 6 гал бичин жилийн сар шинийн АЦЦБЗББ

 Муур нүүрт хэмээх гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөхөөс Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар суурьтай сайхан барилдаан үзүүлж хоёр жил дараалан түрүүллээ. МБӨ-нд аймаг цэргийн цолтнуудын барилдаан хийгдэж эхэлсэн цагаас А.Бямбажав арав түрүүлээд байсан бөгөөд түүний амжилттай хурц арслан зэрэгцэн бичигдэж эхлэв. Архангай аймгийн арслан М.Бадарч хэдхэн хоногийн өмнө хурц арсланд унаж үзүүрлээд дахин үзүүр булааж байлаа. Их шөвөгт Дорнод аймгийн арслан Д.Анар, Хөвсгөл аймгийн хурц арслан Б.Ганхуяг нар шалгарав. 

Сэтгэгдэл