2017 оны 02 сарын 07

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байна. Бид өнөөдрөөс эхлэн сар шинийн барилдааны үеийн сонин хачин болоод тус барилдааны үеэр олгодог уламжлалт шагналуудыг хүртсэн хүмүүсийг цувралаар танилцуулах болно. “Бага наадам”-ын үеэр гардуулдаг нэр хүнд бүхий шагналын нэг нь яах аргагүй дархан аварга А.Сүхбатын “Ирээдүйн бөхийн аварга” юм. Тус шагналын анхлан 2007 оны цагаан сараар Олимп сургуулийн бөх аймгийн арслан Ө.Даваабаатар хүртэж байсан нь саяхан мэт санагдана. Гэвч түүнээс хойш энэ шагнал арван хүчтэнд очоод байна. Арван бөхийн Ш.Пүрэвгарьдаас бусад нь улсын цолонд хүрээд байгаа юм.

2007 онд аймгийн арслан Ө.Даваабаатар

2008 онд сумын заан Б.Ганзориг

2009 онд аймгийн арслан Ц.Содномдорж

2010 онд цэргийн арслан Ч.Санжаадамба

2011 онд аймгийн начин Н.Батсуурь

2012 онд аймгийн арслан Б.Пүрэвсайхан

2013 онд аймгийн арслан Т.Баасанхүү

2014 онд аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

2015 онд аймгийн арслан Н.Жаргалбаяр

2016 онд аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр

Сэтгэгдэл