2017 оны 02 сарын 15

Даншигийн домогт аварга их монгол Х.Шаравжамцын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан МБӨ-нд өнгөрөгч ням гарагт болж өнгөрлөө. Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нар магнайлан барилдлаа. Сар шинийн сорилго барилдааны ирц өндөр байсан бөгөөд сумын заан цолтон багтсангүй. П.Бүрэнтөгс Э.Оюунболд нар тэргүүн байр булаацалдаж ах арслан даван түрүүллээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарав. 

Сэтгэгдэл