2017 оны 02 сарын 15

Даншигийн их аварга Хасын Шаравжамцын мэндэлсний 140 жилийн ойн хүрээнд аваргын намтар, барилдааны амжилт, түүхийн сэдэвт эрдэм шинжилгээний хурал хоёрдугаар сарын 12-ны ням гарагийн өглөө Мэргэшсэн нягтлан бодогчдын институт дээр болж өнгөрөв. Хуралд арав гаруй илтгэл хэлэлцүүлэгдэж, Б.Цогтбаатар тэргүүтэй судлаачид илтгэл тавилаа. 2011 онд их аваргын төрөл төрөгсөд мөн санаачлан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байсан юм. 

Сэтгэгдэл