2017 оны 02 сарын 17

Билгийн улирлын хаврын тэргүүн сар шинийн баярын уур амьсгал монгол түмний дунд хэдийнээ оржээ. Хүн бүр, айл бүр цагаан сарын баярт бэлтгэж байгаа энэ цаг мөчид бага наадмын уламжлалт барилдаануудаас хамгийн олон тоотой бөх барилддаг сумын заануудынхыг онцолж байна. Энэ жил сумын заануудын барилдаан 23-нд болно

Энэхүү барилдаанд одоогийн улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал хоёр ч түрүүлээд байгаа юм. Түрүүлсэн бөхчүүд эхнээсээ улсын цолонд хүрч эхэлдээ. Бусад түрүү бөх аймгийн цолтон болоод байгаа. Дараагийн цол ойрхон байдаг Таравлин хийдийн барилдааны тоймыг харна уу.

2009 онд сумын заануудын барилдаан МБӨ-нд болоход 256 бөх барилдаж Хархорины Болдпүрэвийн Сургаржаргал заан түрүүлж, Дарханы С.Ерөөлт заан үзүүр булаав. У.Батгэрэл, Б.Цэцэнбаатар нар их шөвөгт үлдэж, дунд шөвгийн наймд одоогийн начин Төв аймгийн Б.Энхбат, Увсын Л.Цээсүрэн, Аврагчийн О.Үйтүмэн, Увс аймгийн арслан Г.Ганням шар шалгарч байв. Энэ барилдааны дүйзийг харвал одоогийн олон аймгийн цолтон сайн барилдаж байсан нь мэдрэгддэг.

2010 онд залуу начин Б.Сугаржаргал дахин 384 хүчитнээс түрүү магнайгаар тодров. Үзүүрт одоогийн харцага Жалаагийн Баясгалан хүрчээ. Гуравт Даваасамбуугийн Энхбаяр үлдээд Сугараад унасан. Зургаад Мөнхтуяагийн Батцэнгэл, Ядамсүрэнгийн Алтантулга,  Баатарпүрэвийн Ганбаатар нарын одоогийн аймгийн цолтнууд шалгарсан байна.  Сүхбаатарын Ган-Идэр зургаагийн даваанд Б.Сугаржаргалтай тунаж унажээ.

2011 онд 360 сумын зааныг Ховдын Очирын Жаргалсайхан магнайлсан чигээрээ явсаар түрүүлсэн юм. Үзүүрт Дүнжингаравын Буян-Арвижихын Энх-Очирхуяг, гуравт Нацагсүрэнгийн Золбоо шалгарав. Г.Ганжад, Н.Баттүвшин, О.Батжаргал нар зургаад шалгарав.

2012 онд Галсан-Очирын Ганжад торолгүй түрүүлж Таравлан хийдийн барилдааны байг гардлаа. Үзүүрт Б.Энхсайхан, их шөвөгт Н.Эрдэнэбаатар Б.Хишигбаатарыг орхиж, Хэнтийн Т.Баттулга Г.Биндэрьяаг хаяж тус тус шалгарсан юм.

2013 оны цагаан сарын сумын заануудын барилдаан хоёрдугаар сарын наймны баасан гарагийн 14 цагаас МБӨ-нд болж 384 бөх хүч үзэв. Зургаан бөхөөс Б.Баянмөнх Д.Батхүрэлийг авч давснаар дараагийн даваанд гоц мөргөж тэргүүн байр булаацалдах нь тодорхой болсон юм. Тодсайханы Мөнх-Эрдэнэ Төв аймгийн Д.Батсүхэд унаж, Б.Энх-Очирхуяг Б.Бат-Өлзий нар тунаж Шонхор сургуулийн заан бярдсаар давж нутгийн ахтай тэргүүн байр булаацалдах болов. Б.Баянмөнх түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүр булаав. Төв аймгийн Баян сумын харьяат хоёр бөх шөвгийн зургаад үлдсэн. Ховдынхон болон Баянгийнхан сайн барилдав.

2014 оны цагаан сар Завханых боллоо. Урд жилийнх нь Ховдынх болсон шүү дээ. Цолоо хураалгаад жил шахам бөхийн өргөөнд нүцгэлээгүй Батцэнгэлийн Чимэдвандан өнгөрсөн оны арван сараас эргэн барилдаад сар шинийн сумын заануудын барилдаанд түрүүлэв. Ургамалын Пүрэвээгийн Өсөхбаатар гялалзсаар үзүүрлэв. Чөлөөт барилдааны улсын хошой аваргын сумын заануудын барилдааны гурав дахь үзүүр нь энэ байсан юм. Нямжавын Ширчинхүү дөрөвт үлдээд Өсөхөөг холоос давхар ачих гээд араараа мордуулж унасан бол Оргодолын Үйтүмэн Ховдын хоёр хүчтэнийг дараалан зүүн хөлийг нь авч залчихаад байсан юм. Их шөвөгт ч Б.Чимэдвандангийн зүүн хөлд орж цацаад хаяж дуусгаад зөрүүлж тахимдуулан унаж байлаа.

2015 оны сар шинийн барилдаанд Шавийнхан илүүрхэв. Сүрэнжавын Очирбат түрүүлж, Хэвэлхүүгийн Энхчулуун үзүүр булаав. Их шөвөгт Гүнсэнноровын Батмөнх, Дашдоржийн Цэрэнтогтох нар шалгарав. Дундговийн Э.Ариунбуян уран барилдааны шагнал хүртлээ. 

2016 он буюу өнгөрсөн жил Батсүхийн Зоригтбаатар урамтай сайхан барилдаж түрүүлэн Оюунгэрэлийн Наранбаатар үзүүр булаав. Их шөвөгт Төв аймгийн Чойжинхорлоогийн Чойжилсүрэн үлдлээ. Өнөө жилийн их баярт Ч.Чойжилсүрэн заан мөн зодоглон барилдах билээ.

Сэтгэгдэл