2017 оны 02 сарын 18

Богд дүнжингарав уулын өвөрт орших Төв аймгаас өнөө жил аймгийн алдарт уяач цолонд 21 хүн тодорхойлогдож, холбоо хуралдан 13 уяачийг аймгийн алдарт уяач цолны болзол хангасан гэж үзсэн байна. 

  1. Зуумод сумын уяач Шаравжамцын Отгон
  2. Заамар сумын уяач Батаагийн Наранхүү
  3. Эрдэнэ сумын уяач Шархүүгийн Гэрэлт-Од
  4. Жаргалант сумын уяач Жамъяансүрэнгийн Батсайхан
  5. Мөн сумын уяач Ганхуягийн Алтантариа
  6. Цээд сумын уяач Ганбатын Баярбат
  7. Борнуур сумын уяач Дашийн Амарсанаа
  8. Баянцогт сумын уяач Цэрэндоржийн Пүрэвсүрэн
  9. Баячандмань сумын харьяат Моломын Батбаатар. Төрийн наадамд 2000 онд айраг авсан
  10. Угтаалцайдам сумын харьяат аймгийн арслан Нэргүйн Гантулга. Улсын бүсийн уралдаанаас олон айраг аваад байгаа
  11. Мөнхбатын Ариунболд. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Аав Жигжидийн Мөнхбат 1997 оны Зава Дамдин, 1998 оны Баянцагааны даншиг наадмуудад хээр үрээгээ айрагдуулсан аймгийн алдарт уяач. Өвөө Б.Жигжид мөн төрийн наадамд хурдан хээр их нас айрагдуулж байсан. М.Ариунболд хээр азарга Нүүрэнтэйн хурдад түрүүлж, Төв аймгийн зүүн бүсэд айрагдаж, Цэцээгүний хурдад айрагдаж, 2014 оны Төв аймгийн баяр наадамд хээр хязаалан түрүүлж, бор шүдлэн 3-т хурдалсан болон будсад амжилтаар
  12. Бат-Очирын Саранхүү. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат. Төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан Галынхны садангийн уяач. 2009 оны Ламын гэгээний даншигт хүрэн үрээ айрагдсан, 2012 оны Дүнжингаравын хурдад хонгор халзан соёолон 5-д хурдалсан. 2013 оны Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн даншигт хээр их нас айрагдаж, мөн оны дэлхийн адууны баяр Гиннесийн уралдаанд хээр их нас гуравт хурдалсан болон бусад амжилтаар
  13. Эрдэнэсант сумын харьяат 1995 он Есөнзүйлийн даншиг их наадмын түрүү азарганы эзэн Эрдэнэсант сумын харьяат Моломын Бямбашижээ нарын 13 уяач хүртэж байна.

 

 

Сэтгэгдэл