2017 оны 02 сарын 20

Ховд дэвжээний энэ сарын барилдаан Улаанбаатар ЦТС ХК-ийн зааланд болж өнгөрлөө. Энэ удаа улсын хүчит заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн  нэрэмжит болгон зохион байгуулагдав. 56 бөхөөс улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан урамтай сайхан барилдаж түрүүлж, аймгийн арслан Бальдаржамцын Тайван үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Ганбатын Алтангэрэл, аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адъяа шалгарлаа. Ц.Адъяа харцага тун сайн барилдаж дэвжээнээсээ шагнал хүртэв.

Сэтгэгдэл