2017 оны 05 сарын 11

Говь-Алтай аймгийн Алтай хотод Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдсан "Засагт Ханы хурд-2017" хаврын бүсийн уралдаан гуравдугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү бүсийн уралдааныг Говь-Алтай аймгийн МСУХолбоо Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” МСУХолбоотой хамтран зохион байгуулсан юм. Уралдаан зохион байгуулалтаараа бусад улс, бүсийн чанартай наадмуудаас илүү зохион байгуулалт сайтай болсонд наадамчин олон ам сайтай байсан. Наадмын зохион байгуулагчдын ажлын онцлохгүй байхын аргагүй юм. Тухайлбал морины комисс эрлийз, монгол морьдыг маш сайн ялгасан ба уяачид ч үүргээ ухамсарлан морьдоо зохих ангилалд нь мордуулсан бөгөөд уралдааны үеэр гарч болзошгүй эрсдэл, хүүхдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд  нэг ч хүүхэд мориноосоо уналгүй, морь хүүхэд эсэн мэнд сайхан наадацгаажээ. Эрлийз дээд насыг хамгийн сүүлд уралдуулсан нь олон уяачид, унаач, эздийн хүч хөдөлмөрийн үнэгүйдүүлээгүй зөв шийдэл болж чадсан байна.
Морь дагасан машинуудыг эмх цэгц, дэг журамтай, дээд зэргийн зохион байгуулалттайгаар  хэрхэн дагуулж болохыг харуулж чадсан гэх мэт морин уралдааны хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан, үлгэр жишээ болохуйц сайхан наадам болсон юм.
АЗАРГА:
1. Дундговь аймгийн Хулд сумын ААУяач Д.Эрболдын Тэргүүн хонгор
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ААУяач Л.Батжаргалын Хонгор
3. Өвөрхангай аймгийн Богд сумын уяач П.Ганболдын Хээр
4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ААУяач Н.Мөнхбадрахын Хонгор
5. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Ж.Мөнхбатын Хүрэн халзан.
ИХ НАС:
1. Говь-Алтай аймгийн Шарга сумын МУТМУяач Х.Бат-Эрдэнийн Таваг цагаан хүрэн
2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын МУМУяач Л.Батмөнхийн Хүрэн
3. Төв аймгийн Сэргэлэн сумын МУАУяач Ч.Сугарын Бор
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн Хээр
5. Ховд аймгийн Булган сумын ААУяач Б.Мөнхтөрийн Хүрэн
СОЁОЛОН:
1. Төв аймгийн Алтанбулаг сумын ААУяач Д.Ганзоригийн Зээрд
2. Дундговь аймгийн Хулд сумын ААУяач Н.Батжаргалын Шарга
3. Дундговь аймгийн Хулд сумын ААУяач Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор
4. Өвөрхангай аймгийн Уянга сумын ААУяач Г.Ариунболдын Хээр
5. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Э.Пүрэвжавын Халтар
ЭРЛИЙЗ ДЭЭД НАС:
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУТМУяач Д.Ганбаатарын Хээр
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын МУТМУяач Х.Бат-Эрдэнийн Халтар
3. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ААУяая А.Ариунсайханы Хөөрхөн зээрд
4. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Ц.Тувааны Хул
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ж.Энхтөрийн Хул тус тус хурдаллаа.

 

Сэтгэгдэл