2017 оны 06 сарын 23

Хурдан морины ертөнцөд өөрийн гэх орон зайг бий болгоод удаж буй, унаган адуунуудаа улсад амжилттай хурдлуулж байгаа Архангай аймгийн Ихтамир сумын уугуул “Хандгай хээр” ХХК-ийн захирал Даваасамбуугийн Жаргалсайханыг морь сонирхогч хэн бүхэн андахгүй мэдэх биз ээ.
Түүний аав Төв аймгийн Жаргалант, Архангай, Сэлэнгэ адуутай байсан гэдэг. Аав Даваасамбуугийнх нь хонгор азарганаас Дархан-Уул аймгийн Монгол улсын алдарт уяач Санжсүрэнгийн хар азарга, Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Баатарын Пума хонгор зэрэг хурдан азарганууд гарсан байдаг. Тэрээр аавынхаа адуун дээр Сүхбаатар, Хэнтий, Жаргалант, Дорнод аймгуудын адуу болон тогоруу угшилтай адуу, Өвөрмонгол, ОХУ¬-аас Англи, Будённый үүлдрийн адуу оруулж ирэн адууныхаа үүлдэр уншлыг сайжруулжсан хүн. Өвөрмонгол гаралтай бор азаргандаа Тогоруу, Жаргалант, Сүхбаатар, Хэнтийн гүүнүүд хураалгасан юм байна. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Босоо Жамсрангийн унаган хүрэн азарганд Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгийн гүү хураалгасан юм. Түүний хүрэн азарга хязаалан насандаа улсын наадамд наймд давхиж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасан буянтай хүлэг билээ. Тэрээр ийн монгол адууны үүлдрийг сайжруулах гэж хичээн ажилласны  үр дүнд түүний нэрийг дуурсгасан хэд, хэдэн хурдан ажнайнууд төрсөн бөгөөд тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболдын хүү Анарын Буган хээр юм. Өдгөө монгол түмэндээ алдраа дуурсган буй Буган хээр гэх энэ хурдан буяныг дааганд нь Э.Анарт бэлэглэсэн нь одоо Анарын “Буган хээр” гэх нэрийг монгол түмнийхээ чихэнд хэдийнээ хоногшуулаад байна. Энэ Буган хээр дааган цагаасаа төрмөл хурдан хүлэг гэдгээ батлан харуулсан бөгөөд энэ жилийн Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадмаар эрлийз дунд насанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо баясгасан юм. Өнгөрсөн жилийн АХ-ын 92 жилийн ойн их баяр наадамд шүдлэн насанд түрүүлсэн ч эрлийз хэмээн адлагдаж хасагдсан нь та бүхний сэтгэлд тодоос тод үлдсэн биз ээ. Сайн хүний үр, сүүт гүүний унага  гэж энэ жил аргагүй хурдан ажнай гэдгээ батлан эрлийз дунд насанд дахин түрүүлэн ирж хурсан олны нүдэнд нулимс хуруулж, аргагүй хурдан ажнай гэдгээ батлан харууллаа.

 

Түүний амжилтаас нь дурьдвал:
- 2012 он Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд даагандаа айргийн дөрөвд хурдалж амжилтын замналаа эхлүүлж байсан бол түүнээс хойш
-Ардын хувьсгалын 92, 93 жилийн ойн их баяр наадамд түрүү,

- 2013 он Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадамд айргийн 4-д тус, тус хурдалж эзэн, уяачийн сэтгэлд баярын оч бадрааж, төрийн наадамд данстай хүлэг болохоо хэдийнээ харуулаад байна. Энэ амжилт нь залуу шилдэг уяач Энхбатын Дашчийравын ур ухаан, уйгагүй нөр их хөдөлмөртэй шууд холбоотойг дурьдсан нь зүй ёсны хэрэг болов уу.

 

Сэтгэгдэлүүд
  • Zochin IP:66.181.177.101 2017 оны 07 сарын 10

    Irliiz aduug irliiz l gene adlaad bh zuilgui
Сэтгэгдэл