2018 оны 05 сарын 24

Өнгөрсөн намраас бөхчүүдээс улсын наадмын бус барилдааны явцад шинжилгээ авдаг болсон билээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийн хүрээнд бөхчүүдээс шинжилгээ авч дээжийг БНСУ-ын допингийн хяналтын лабораторид шилжүүлсэн билээ. Уг шинжилгээгээр Анаболик бүлгийн экзогений гаралтай андрогений стеройд төрлийн бодис илэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү шинжилгээний дүгнэлтээс үүдэн улсын заан Б.Пүрэвсайхан В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ гаргасан билээ. Дахин шинжлүүлэхэд дахин тус бодис илэрсэн гэсэн лабораторий дүгнэлт гарчээ.

 

Сэтгэгдэл