2018 оны 05 сарын 28

Архангайн аймгийн Хайрхан сумын харьяат уран барилдаант сумын заан Отгонбатын Баярбаасан. Биеийн багаар биш, билэг авьяасны ихээр барилддаг онцгой дайчин бөх юм. Баруун хөл сурцтай авдаг, тахимдана, хонгодно, ураатай гоё өмсөнө, өмсөөнөөс тэнцвэр алдуулаад шилдэнэ, 2017 оны Дарханы залуучуудын улсын аваргад уран барилдаанч бөхийн болзлыг бараг л биелүүлсэн бөх дөө. Харин МБӨ-нд 2018 оны нэгдүгээр сарын 27-нд болсон сумын цолтны барилдаанд тав даван шөвгөрсөн. Завханы Д.Батбаатар (дараагийн сард нь дахин хаясан), Ховдын Б.Даваадалай, Булганы Ц.Цолмонбаатар нарын шилдэг бөхчүүдийг барилдааны ураар илүүрхэн давж шөвгөрөөд, түрүү бөх С.Майнбаярт өвдөглөсөн. Дархан цом, Дүнжингарав цомд аль алинд нь шуугиулсан. 

2016 онд Хайрхан сумынхаа баяр наадамд Оюунбаатарын Мөнх-Эрдэнэтэй үлдэн үзүүрлэж сумын начин цол, 2017 онд сумандаа түрүүлж сумын заан цол хүртсэн. 

Шилдэг зааны ойрхоны амжилтыг яривал Түрүү долоо хоногт Үндэсний биеийн тамирын дээд сургууль дээр Увсын Б.Сэр-Од, Хөвсгөлийн Э.Батбуян нарыг урамтай хаян дунд шөвгийн наймд үлдэж, уран барилдааны шагнал гардсан юм. Зааны аав нь аймгийн начин цолтой, харин аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж ойрын хамаатан юм. 

Сэтгэгдэлүүд
  • Үүрийнцолмон IP:103.229.123.151 2018 оны 05 сарын 29

    Анддаан улам их амжилт хүсье олон түмний итгэлийг авсан алдар цолтой бөх болоорой мөн өөрийн хүссэн зорилогдоо заавал хүрээрэй
  • Намжилдорж IP:66.181.160.86 2018 оны 05 сарын 30

    Дүүдээ амжилт хүсье, сайн барилдаж улсын цол авч нутаг ороныхоо нэрийг гаргасан сайн бөх болоорой ...
  • Samdanmonh IP:66.181.161.45 2018 оны 05 сарын 30

    Naizdaa daraa daraadn oshoo ix amjilt xvsii
Сэтгэгдэл