2018 оны 05 сарын 29

Тавдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн дэвжээний бөхчүүд чансаа өндөр 24 бөхийн багийн тойргийн барилдаан зохион байгуулсан юм. Улсын заан Т.Санчир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, улсын начин Б.Сугаржаргал нар баг ахласан юм. 

Багийн бүрэлдэхүүн
Т.Санчир зааны багт Ж.Наранбаатар, Б.Лхагвадорж, Х.Энхчулуун, Б.Гүнсумъяа, Н.Даваадорж
Х.Гантулга харцагын багт Ц.Чимэддорж, Б.Батдорж, М.Даваасүрэн, Н.Загархорол, Ц.Бямба-Отгон 
Б.Сангисүрэн начны багт Д.Цэвэлсодном, Т.Ядамсүрэн, Ц.Батжаргал, О.Наранбаатар, С.Галданцогт 
Б.Сугаржаргал начны багт Л.Батзориг, Б.Цэдэнсодном, Л.Батсайхан, Ж.Бямбадоньд, Б.Бямбадорж

Эхний удаад Б.Сангисүрэн начны баг Т.Санчир зааны багийг илүүрхсэн бол Х.Гантулгын баг Б.Сугаржаргалын багтай тэнцэж, Б.Сугаржаргалын баг нэмэл барилдаанаар ялалт байгуулсан юм. 

Алтын төлөө барилдаанд Б.Сангисүрэнгийн баг 19:17 ийн харьцаатай ялалт байгуулж, хүрэл медалийг 24:12 харьцаатай ялсан Т.Санчир зааны баг зүүсэн юм. 

Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг сумын заан Цэдэнсодномын Бямба-Отгон хүртлээ. Цаашид жил бүр энэхүү барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл