2018 оны 05 сарын 29

Говийн дөрвөн аймгийн аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Мандалговь хотноо болсон билээ.

Тэмцээнд оролцогч бөхчүүд гурван хэсэгт хуваагдан шигшээд шалгарч хүч үзсэн. Хэсэг бүрээс шалгарсан 5 нийт 15 бөх тойргийн журмаар барилдаж аваргаа шалгаруулжээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар нэг унаатай түрүүлж, Өмнөговь аймгийн начин Т.Төгсдөлгөөн удаах байрт шалгарав. 

1. Э.Мөнхбаатар Говьсүмбэр

2. Т.Төгсдөлгөөн Өмнөговь

3. М.Бямбадорж Дорноговь

4. Л.Отгончулуун Өмнөговь

5. М.Адъяахүү Өмнөговь

6. Ч.Цогтбаатар Дундговь 

7. Д.Хосбаяр Өмнөговь

Багийн дүнгээр 
1-р байр у.н Б.Сумъяа дасгалжуулагчтай Өмнөговь аймаг
2-р байр а.н С.Бүргэд дасгалжуулагчтай Дундговь аймаг
3-р байр а.а Б.Батзориг дасгалжуулагчтай Дорноговь аймаг шалгарсан байна.

Сэтгэгдэл