2018 оны 05 сарын 30

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат сумын заан Баяржаргалын Очирхуяг 1995 онд төржээ. Таван хан дэвжээ, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гарын шавь. Аавын талд нь хоёр сумын заан бий гэнэ. 2012 оны Сэлэнгэ аймгийн баяр наадмын өсвөр бөхийн барилдаанд түрүүлж байсан. Шонхор биеийн тамирын дээд сургуульд суралцаж, 2014 оны Цагааннуур сумын баяр наадамд 19 насандаа түрүүлж сумын заан цол хүртсэн. Шонхорын барилдаануудад гурван удаа дунд шөвөгт шалгарч байжээ. Сумандаа дахин түрүүлж цолоо батласан. 2016 оны арваннэгдүгээр сарын сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Ховдын М.Пүрэвхүү, Булганы Ц.Цолмонбаатар, Сэлэнгийн Б.Улаалзгана, Баянхонгорын Э.Совджамц нарыг орхиж дунд шөвгийн наймд шалгарч байсан. Харин өнөө жилийн сар шинийн барилдаанд Төв аймгийн Э.Чойнямыг, дөрвийн даваанд Архангайн Д.Мөнхдалайг хонгодож, тавын даваанд Төв аймгийн Г.Амгаланг зүүн мушгин орхиж, зургаа долоогийн даваанд Ховдын Б.Баяраа, Хэнтийн Ц.Чинзориг нарыг хашиж мордон давж их шөвөгт үлдээд Э.Амартүвшинд унасан. Алдарт дэвжээний нэрэмжит хаврын барилдаанд Б.Даваадалайг орхин их шөвөгт үлдсэн. Дүнжингарав-2018 цомын барилдаанд урамтай сайхан барилдаж шигшээд шалгарч дөрөвдүгээр байрт шалгараад байгаа хүчтэн юм.

Алдарт их боохой Д.Данзан арслангийн нутгаас өнөө цагт сайн барилдаж залууг танилцуулахад ийм юм.  

Сэтгэгдэлүүд
  • davaabayar IP:122.201.22.104 2018 оны 05 сарын 30

    duud amjilt husey!
  • amjilt IP:203.91.115.249 2018 оны 05 сарын 31

    mundag zaluu bain shdee
  • amjilt xvsey IP:112.169.230.252 2018 оны 06 сарын 02

    aimgiin tsol avaarai
Сэтгэгдэл