2018 оны 05 сарын 30

Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрөгч хавар олон удаа зохион байгуулагдав. Тэдний нэг нь тавдугаар сарын 17-нд Төв аймгийн төв Зуунмод хотод болсон томоохон барилдаан юм. Энд газар газрын шилдэг заанууд зургаан хэсэгт хуваагдан хүч үзсэн. Хэсэг тус бүрээс гарсан гурав нийт 18 бөх хагас шигшээд барилдав. Хагас шигшээд 9х2 зоолж, мөн гурван бөх гаргаж тойруулан аварга шалгауулсан. Хэсэг болон хагас шигшээд урамтай барилдаан үзүүлсэн Өвөрхангайн Н.Даваадорж сүүлийн тойрогт О.Баярбаасанд унаснаар шигшээд шалгарч чадаагүй юм. 

Сүүлийн зургаан бөхөд Сэлэнгийн гурав, Архангайн хоёр, Хэнтийн нэг бөх үлдсэн юм. Таван тойрог барилдаж аваргаа шалгаруулахад 

1. Хэнтий Д.Алтанцоож

2. Сэлэнгэ Х.Наранбаяр

3. Архангай Х.Очирхуяг

4. Сэлэнгэ Б.Очирхуяг

5. Архангай Ө.Батсуурь

6. Сэлэнгэ Б.Орхонбаяр

 

Хагас шигшээ А хэсэг

Хагас шигшээ Б хэсэг

Дүнжингарав-2018 шигшээ барилдааны кодекс

Сэтгэгдэл