2018 оны 05 сарын 31

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат сумын заан Баярсайханы Орхонбаяр. Аав Намжилын Баярсайхан хүчитний өлгий Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат хүн юм. Ээж талаа яривал Хөвсгөлийн Тосонцэнгэл. 2016 оны Цагааннуур сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Үндэсний бөхийн 2015 оны өсвөр үеийн улсын аваргад анх удаа орж аравдугаар байрт шалгарч анхны томоохон амжилтаа үзүүлсэн. Дараа жил нь Өвөрхангай аймагт болсон өсвөр үеийн улсын аваргад тавдугаар байрт шалгарсан. Барилдааны агуулга яривал бичигч миний нүдээр үзсэн хамгийн том улсын аварга бол энэхүү 1998 оныхны дээд насны улсын аварга юм. М.Лхагвагэрэл түрүүлж, Д.Ариунбаатар мөнгө, Б.Лхагвадорж хүрэл, Ч.Алтангэрэл дөрөвт, бичвэрийн эзэн тавд, М.Жамсрандорж зургаад, Элбэгийн Батсуурь долоод орж байсан юм. 

2017 оны Дарханы залуучуудын улсын аваргад шигшээгээс торолгүй гарч ирээд, шигшээ 12-т шалгарч зургадугаар байр эзлэсэн. Өнгөрөгч хавар Дарханд болсон сумын цолтны тэмцээнд хэсгээсээ төвөггүй гарсан ч, хагас шигшээд тааруу барилдсан. Харин МБӨ-нд болсон сар шинийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тав даван шөвгөрсөн. Дүнжингарав цомд мөн л хэсгээс эхлэн урамтай барилдаж шигшээд зургаад шалгарсан. Тус тэмцээний түрүү бөх Д.Алтанцоожийг шороодуулсан цорын ганц бөх юм. Чөлөөт болон үндэсний бөхийн Сэлэнгэ аймгийн аварга. Чөлөөт барилдааны залуучуудын улсын аваргын мөнгө, самбо бөхийн улсын аваргын хүрэлтэй. Сэнжиг ухаад, дамжаад, суйлах, хонгодох, тахимдах мэхийг сайн хийдэг. МБӨ-нд улсын аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулахыг өргөн олон уншигч минь харсан байхаа. Боохой Д.Данзан арслангийн нутгаас ийм нэгэн бөх тодорч байна. 

Сэтгэгдэл