2018 оны 06 сарын 04

МБӨ-нөөс гадуур болсон хамгийн том сумын цолтны барилдааны түрүү бөхийг мэдэх үү? Энэ бол өнөө хавар Алдартан дэвжээн дээр болсон 256 бөхөөс урамтай түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат сумын заан Батдоржийн Батжаргал юм. Эмээгийн талд нь Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын заан Эрдэнийн Зундуйн удамтай бөх юм. 1940 оны ардын төрийн 21 жилийн ойн их баяр наадамд дархан аварга Б.Түвдэндоржийг (улсын наадамд түрүүлсний дараа жил) хаяж явсан Э.Зундуй заан олонд мойл нэрээрээ алдаршжээ. Энэ хүчит бөх Б.Батжаргал зааны эмээгийн аавынх нь төрсөн дүү юм. Эмээгийнх нь төрсөн дүү Адьяа аймгийн заан цолтой бөх байв. Самбо бөхийн спортын мастер, жүдо барилдааны өсвөр, залуучуудын улсын аваргын медальтай. 2015 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2017 оны зун Харзтайн бөхийн гал дээр Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн бөхчүүдээс бүрдсэн 32 сумын цолтны түрүү бөх. 2017-2018 улирлын сумын цолтны барилдааны нээлтэд тав даван шөвгөрсөн. Өнөө хавар Алдартан дэвжээд болсон 256 сумын цолтны барилдаанд Д.Ням-Очир, Н.Даваадорж, С.Заманбек нарыг хаяж түрүү бөхөөр тодорсон. Хавирах, давхар ачих, тонгорох, тумбарайдаж дарах, өргөх мэхүүдийг даацтай сайн хийдэг бөх юм. Хичээж бөхийн төлөө илүүтэй зорьж чадвал түүнд өндөр цол, боломж байх шиг харагддаг билээ. 

 

Сэтгэгдэлүүд
  • Nutag IP:112.72.14.113 2018 оны 06 сарын 04

    Darxand zoondoo munxbaatariig xayasan nodnin baruunxaraad uwsiixnii zaan bolgox gej ochson xuuxdiig tasdaad demjix gej ochsonuudiign sxn xayaj turuulsendee
  • Жэкэй IP:66.181.161.70 2018 оны 06 сарын 04

    Даанч гомо залуу л даа
  • Д Дулмаа IP:64.119.18.192 2018 оны 06 сарын 04

    Жекэй чи битгий дураараа хуцаж бай зүгээр л залуу хүн шиг барилд хүний нэр нүүрийг битгий гутаа энэ чиний тархины чинь хэмжээ шүү дээ
Сэтгэгдэл