2018 оны 06 сарын 14

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1964 оноос эхлэн зохион байгуулдаг болжээ. Улсын аварга Д.Сумъяабазар, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Ч.Санжаадамба, уолимпийн аварга Н.Түвшинбаяр, Сумогийн их аварга Асашёрьюү Д.Дагвадорж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Н.Бүрэнбаатар, улсын начин Амарын Батмөнх гээд энэ тэмцээнээс гараагаа эхэлсэн үндэсний бөхийн болоод сонгомол барилдааны сайчууд олон. 1982 улсын аваргад л гэхэд Пунцагийн Сүхбат түрүүлж, Монхорын Дармаабазар, Хэнмэдэхийн Амраа нар  мөнгө хүрэл зүүж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ медальгүй хоцорч байсан сонин түүх бий. 15-16,17-18 насны ангиллаар зохиож заншсан тус тэмцээнд 1981 оноос нааш дөрөвт хэн хэн орж байсныг оруулж байна. 2012 оноос эхлэн тус тэмцээнийг гурван насны ангилалаар зөвхөн иргэний үнэмлэхтэй хөвгүүд оролцох болсон юм.

1981 онд Дашзэвэгийн Эрдэнэбат заан дөрөвт,  Увсын Х.Дамдинсүрэн мөн дөрөвт оржээ. 

1982 онд бага насанд Хөдөлмөpийн Д.Төвшинтөр, том насанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ шалгарав. 

1983 онд бага насанд Сүхбаатарын Хүрэлбаатарын Чинзоригт дөрөвт, Архангайн Содномдаржаагийн Батбаатар шалгарсан. 

1984 онд бага насанд Дарханы Ш.Мурат шалгарав. Дээд  насанд Пионерийн ордоны Ч.Ганбаатар шалгарсан. 

1985 онд бага насанд Өвөрхангайн Ц.Лхагвасүрэн, том насанд МПСО-ы Л.Чулуунбаатар нар оров.

1986 оны улсын аваргад дээд насанд МПСТО-ны бөх Ганбаатар оров. Бага насанд Артагийн Буянжаргал дөрөв шалгарсан. 

1987 онд дээд насанд Говь-Алтайн Г.Гансүх начин, урд жилийн хүрэл медальд Дорнодын Г.Эрдэнэбаяр нар орсон. 

1988 онд том насанд Сүхбаатарын раойны Г.Баатарсүрэн, бага насанд мөн районы Д.Маралгэрэл шалгарсан юм. 

1989 онд дээд насанд Ц.Цэрэнпунцаг гарьд, бага насанд Өмнөговь аймгийн Б.Отгонбаатар шалгарав. 

1996 он   дээд насанд дээд насанд Өвөрхангайн Орхон дэвжээний бөх С.Энхтайван оров. Бага насанд аймгийн арслан Нэргүйн Гантулга шалгарав.

1997 он дээд насанд улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатар, бага насанд Хан-Уулаас оролцсон Цагаанхүүгийн Энхбат орлоо. 

1998 онд дээд насанд Хөвсгөлийн Магваны Дугаржанцан, бага насанд Дарханы биеийн тамир спортын газрын бөх Б.Ариунболд шалгарав.

2001 онд Говь-Алтайд бага насанд Мөнхсайханы Өсөхбаяр заан, дээд насанд аймгийн арслан Лханаагийн Нямбаяр шалгарав. 

2002 оны улсын аварга шалгаруулан тэмцээн
Дөрөвт одоогийн улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат орсон.  

2003 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Дээд насанд Хурц арслан Даваахүүгийн Цэвэлсодном дөрөвт орсон. Бага насанд медалийн ард Дорнодын Б.Оргил оржээ. 

2004 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Дөрөвт Төв аймгийн харьяат одоогийн улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар нар орсон.  

2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Архангай аймагт болж Увс аймгийн заан Баатарын Бадарч дөрөвт орсон. Харин бага насанд дөрөвт жүдо барилдааны шилдэг мастер Баттулгын Тэмүүлэн оржээ.  

2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Том насанд Баарангийн Отгонбаатар дөрөвт, тавд Намсрайжавын Батсуурь оржээ. Бага насанд Дорнод аймгийн харьяат Х.Батбаяр дөрөвт, Өвөрхангайн М.Хаш-Эрдэнэ тавд оров. 

2007 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Ховдод болов. Бага насан Увс аймгийн Тэс сумын заан Жанцансамбуугийн Бат-Оргил оров. Том насанд Хангарьд дэвжээний бөх Буянтайн Амарсайхан шалгарсан.

2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Энэ жилийн улсын аварга 2008 оны хавар Төв аймагт болсон. 15-16 насанд дөрөвт Дундговь аймгийн Дэрэн сумын арслан Ганзоригийн Баяржавхлан шалгарав. Том насанд дөрөвт Завханаас орсон одоогийн улсын начин Б.Чимэдвандан шалгарсан.  

2009 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Хэнтий аймагт болсон энэ улсын аваргад Шархүүгийн Пүрэвгарьд дөрөвт, 66-ийн Г.Хэрлэн тавд оров. Дээд насанд дөрөвт Чинчулууны Батчулуун (Хөхчирэнгэр), тавд улсын начин Б.Бадамсүрэн шалгарсан байна. 

2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
17-18 насанд “Шонхор” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд оржээ. Бага насанд Гүнсэнноровын Батмөнх орсон. Ш.Пүрэвгарьд нь уран барилдаан, Г.Батмөнх нь уран гараа дэвээ хүртжээ. 

2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Тус оны есдүгээр сард Хөвсгөл аймагт болсон тус тэмцээнд бага насанд Увсын Дорждэрэмийн Цэнд-Аюуш дөрөвт шалгарсан байна. Харин дээд насанд өнөө жилийн сар шинийн түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзий аз дутаж дөрөвт шалгарлаа. Одоогоор тэр жилийн улсын аваргын хамгийн өндөр цолтон болчихоод байгаа юм. 

2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Улаанбаатар хотод улсын аварга маань 13 жилийн дараа эргэн ирлээ. Бөхийн өргөөнд гурван насны ангилалаар тэмцэлдлээ. 16 насанд Дундговийн Б.Одсүрэн Хан-Уулаа төлөөлөөд дөрөвт орчихлоо. 17 насанд Дөрөвт Дорнод аймгийн залуу арслан Г.Төрмөнх орсон. 18 насанд Хөвсгөлийн Энхмэндийн Өлзийсайхан дөрөвт шалгарлаа. 

2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Энэ удаагийн улсын аварга Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо. 16 насанд Аймгийн начин Насан-Очирын Намнансүрэн дөрөвт шалгарлаа. Дунд насанд төрийн наадмын их шөвөг Эльбусын Бат-Эрдэнэ дөрөвт шалгарав. Дээд насанд Говь-Алтайн Э.Жүгдэрнамжил дөрөвт, аваргыг хаясан Г.Төрмөнх тавд орлоо. 

2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Алс баруун хязгаар Баян-Өлгийчүүд энэ удаагийн улсын аваргыг зохион байгуулав. Бага насанд Санжаагийн Баярсайхан дөрөвт шалгарав. Дунд насанд дөрөвдүгээр байрт Даваадоржийн Эрдэнэтулга оров.  Дээд насанд дөрөвт Төв аймгийн Ганбатын Амгалан шалгарлаа. 

2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Энэ удаа Дорноговь аймагт болов. Даваадоржийн Эрдэнэтулга дахин дөрөвт шалгарав. Дунд насанд дөрөвт Өвөрхангайн Бүрдний Б.Отгонбаяр шалгарав. Тэр бас уран барилдааны шагнал хүртсэн юм. Бага насанд улсын шонхор Энхжингий Үнэнхүү орсон юм. 

2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Өвөрхангай аймагт улсын аварга анх удаа болов. Дээд насанд дөрөвт Баянхонгор аймгийн харьяат сумын заан Чинбатын Алтангэрэл оров.

Дунд насанд дөрөвт Мягмарцэрэнгийн Гантулга орлоо. М.Гантулга аваргыг хаясан цор ганц бөх юм. Бага насанд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Батсайханы Очирсуурь дөрөвт оржээ. 

2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Өмнийн цэнхэр говьд улсын аварга зохиогдов. Дөрөвт Булганы Б.Бат-Эрдэнэ хэмээх барилдаанч хүү шалгарчээ. Дунд насанд  Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын заан Сүхбаатарын Сүхбат орлоо. Бага насанд Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Бат-Эрдэнийн Баяржавхлан шалгарчээ. 

Сэтгэгдэл