2018 оны 06 сарын 05

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэл хийлгэхээр боллоо. Бөхийн дэвжээд маргааш буюу 2018 оны 6-р сарын 04-ний өдөр 17.00 - 20.00 цагийн хооронд, 6-р сарын 10-ны өглөө 09.00 -12.00 цагийн хооронд өргөн бүрэлдэхүүнээр хамтарсан бэлтгэл хийх юм. Энэ нь баяр наадмын өмнөх томоохон сорилго-бэлтгэл болох ач холбогдолтой. Бөхийн дэвжээдийн багш дасгалжуулагч нар бөхчүүдээ өргөнөөр хамруулна уу!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл