2018 оны 06 сарын 12

Завхан аймгийн Отгон сумын харьяат 2017-2018 оны сумын цолтны улирлын барилдааны хаалтын түрүү бөх Мишигдоржийн Лувсандорж 1995 онд төрсөн. 2013 онд улсын баяр наадамд О.Балжинням аваргаар хоёр давж, гурвын даваанд Х.Мөнхбаатар арсланд унасан. Тэр жилээ Төв аймгийн Архуст суманд түрүүлсэн. Самбо, жүдо бөхийн улсын аваргын мөнгө хүрэлтэй. 2017-2018 оны улирлын сумын цолтны барилдаанд зургаа давж шөвгөрсөн. Дархан цом-2018 тэмцээнд шигшээд шалгарч, наймдугаар байрт шалгарсан. Улсын заан М.Өсөхбаяртай олон жил хамт бэлтгэл хийсэн. Өнөө жилийн хавар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дээр Алдар дээр бэлтгэлээ базааж байна. Хилийн цэргийн 0166-р ангийн бөх.

Зургадугаар сарын 10-нд болсон сумын цолтны хаалтын барилдаанд Увсын Г.Эрдэнэтогтох, Өвөрхангайн Н.Даваадорж,  Архангайн Х.Очирхуяг, Т.Батсүрэн, Б.Сэр-Од нарыг тал талын барилдаантай шилдэг залуусыг орхин түрүүлсэн. Дархан баруун хавираагаараа илүүрхсээр түрүү магнай боллоо. Сарын дараа эхлэх их наадамдаа цолоо ахиулахыг хүсье.

Сэтгэгдэлүүд
  • С.Базардохж IP:66.181.184.41 2018 оны 06 сарын 13

    Бэлтгэл сургуулиа сайн хийж ,сайн бөх болоорой .
Сэтгэгдэл