2018 оны 06 сарын 18

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Дүнжингарав цомын тэмцээний хүрэл медальт сумын заан Хүрэлбаатарын Очирхуяг 1992 онд төрсөн.  2013 оноос барилдаж эхлэсэн. 2015 онд Цэнхэр сумынхаа баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Эрдэнэбулган сумын баяр наадамд их шөвөгт шалгарсан. Ээжийн талд нь сумын цолтой бөхчүүд бий юм. 

Өнөө хавар Төв аймгийн Зуунмод хотод болсон Дүнжингарав-2018 цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. 

Алдар дээр болсон сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны хаалтад гурвын даваанд Завхан аймгийн харьяат Даян дэвжээний бөх Алтанхуягийн Нармандахыг гурван бөхөөс амлан хүч зааж давсан бол дөрвийн даваанд Дорноговийн Б.Бадралыг орхиж, тавын даваанд түрүү бөх М.Лувсандоржид унасан. Бөхийн өргөөнд энэ хавар том барилдаан тогтмол болсон бол баараггүй шөвгөлөх бөхчүүдийн нэг юм. Өмнө нь сумын заан цолтой болон залуу бөхчүүийн барилдаанд гурван удаа дөрөв давсан. Үндэсний бөхийн бэлтгэлийг Бөхбилэгт дээр, хүчний бэлтгэлийг Л.Болдбаатар багш дээр хийж байна. 

Сэтгэгдэл