2018 оны 06 сарын 14

Өнөө жилийн сумын цолтны барилдаанд дараалан шөвгөрсөн Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Лхагвацэрэнгийн Цэнд-Аюуш 1993 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. Аварга дээд сургуулийг Б.Гончигтавхай, Э.Сумъяабат, Т.Дүгэрдорж, Ч.Энхмөнх, Д.Бейбит, Д.Аззаяа нартай нэгэн үед суралцаж төгссөн. Олс таталтын Ази тивийн аваргын хүрэл медальт, Ордос хотод болсон олон улсын тэмцээний хүрэл, улсын аваргын мөнгө, хүрэлтэй. Олон улсын хэмжээний мастер. Аав Лхагвацэрэн сумын заан цолтой, нагац ах мөн сумын заан цолтой. 2010 онд Дөргөн сумынхаа баяр наадамд түрүүлж сумын заан цол, 2014, 2015, 2016 онуудад дараалан түрүүлжээ. 

2017-2018 оны сумын заан цолтны улиралд гурван удаа шөвгөрсөн. 2017 оны Төв аймагт болсон Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдааны үзүүр бөх.

2017 оны арав, арванхоёр, 2018 оны гуравдугаар сарын барилдаануудад шөвгөрсөн. Гуравдугаар сарын барилдаанд их шөвөгт үлдээд түрүү бөх Д.Алтанцоожийг авч унасан. Өнөө жил Ховд аймгийн наадамд цол горьдож байгаа залуусын нэг юм. 

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP:112.72.11.109 2018 оны 06 сарын 15

    Амжилт хүсье амьдай
Сэтгэгдэл