2018 оны 06 сарын 13

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын заан Цолмонгийн Цэнд-Аюуш.  Аав Цолмон нь одоогийн болзлоор сумын харцага цолтой бөх юм. Сумынхаа баяр наадамд хоёр үзүүрлэжээ. Өвөг эцгийнх нь ах сумын заан хүн байв. Аймгийн начин, сумын цолтнууд аавын талд байгаа юм.  Байлдааны самбо бөхийн улсын аваргын хүрэл медальтай, циркээр хичээллэж Казакстанд болон олон улсын фестивалаас "Хүч тамирын гайхамшиг" үзүүлбэрээр мөнгөн медаль авч байсан. 

2007 онд Завхан аймгийн Яруу суманд цолгүй 64 бөхөөс түрүүлсэн. 2009 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд 128 бөхөөс түрүүлсэн. 2015 онд Алаг-Эрдэнэ суманд түрүүлсэн, 2016 онд  Арбулаг сумын баяр наадамд үзүүрлэсэн. Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд олон удаа барилдаж чадаагүй. 2007 онд Завхан аймгийн баяр наадамд дөрөв, 2013 онд Дорнод аймгийн наадамд гурав давжээ. 

2013 оны тав, 2013 оны ес, 2015 оны арав, 2017 оны нэг, 2017 оны арванхоёрдугаар сард тус бүр дөрөв давж шөвгийн даваанд гараад байсан. 2018 оны нэгдүгээр сард хүч үзсэн 416 сумын заанаас Арбулагийн Б.Золбоо, Баян-Өлгийн С.Заманбек, Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ нарыг орхиж тэргүүн байрын төлөө Архангайн С.Майнбаяртай үлдэж үзүүрлэсэн. 

Сэтгэгдэлүүд
  • Огторгуй IP:27.123.214.114 2018 оны 06 сарын 14

    Ажилт аймаг цол авах болтугай
  • Хөвсгөлийн хүчтэн IP:66.181.161.37 2018 оны 06 сарын 14

    Майнбаяр допинготой байсан учир түрүүлсэн
  • Zochin IP:64.119.23.140 2018 оны 06 сарын 15

    Amjilt husey, mundag zaluu shuu! Huniihee huvid ih sain zaluu!
  • Zola Zola IP:203.91.115.40 2018 оны 06 сарын 15

    bagshdaa amjilt hvsey mundag shv ta
  • Өлзий IP:203.91.115.39 2018 оны 06 сарын 15

    Бидний бахархал болсон хүчтэн минь. Илүү их амжилт хүсэе мудаг шүү.
Сэтгэгдэл