2018 оны 06 сарын 19

Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат үндэсний бөхийн өсвөр үеийн улсын хошой аварга 2018 оны сар шинийн барилдааны үзүүр Эрдэнэбилэгийн Амартүвшин. Монгол улсын хүчит начин Дамбийн Шижээгийн ач хүү. 2012 оны жүдо бөхийн өсвөр үеийн улсын аваргад түрүүлсэн. Чүнжү кап олон улсын залуучуудын жүдо бөхийн тэмцээнээс мөнгө, Оросын Якутад болсон хүүхдийн их наадмын мөнгөн медальтай. 2013 оны сар шинийн өсвөрийн барилдааны түрүү. 2013 оны жүдо бөхийн залуучуудын улсын аваргын -100 кг-ийн жинд түрүүлсэн. Сүхбаатар аймагт болсон үндэсний бөхийн улсын аваргад дахин түрүүлж алтан медаль зүүсэн. 2014 оны самбо бөхийн өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүлжээ. 2015 онд жүдо бөхийн залуучуудын улсын аваргад +100 кг-д түрүүлж, сумогийн дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүсэн. 2015 оны СХД-ийн иргэдийн баярт зориулсын цолгүй 64 бөхөөс түрүүлж сумын заан цол хүртсэн. 

2015 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга Дарханд болоход дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Чингэхдээ аварга Х.Наранбаярыг шороодуулсан бөхийн нэг. 

2018 оны сар шинийн сумын заан цолтой болон залуу 384 бөхөөс Увсын бяртай заан Т.Төгсжаргал, Өвөрхангайн Н.Даваадорж, Б.Бямбадорж, Увсын Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ, Б.Сэр-Од, Сэлэнгийн Б.Очирхуяг гээд түрүү үзүүр шөвөгтэй шилдаг заануудыг орхиж тэргүүн байрын төлөө Ховдын Б.Сосорбарамд унаж үзүүрлэсэн. 

2013 онд үндэсний бөхийн өсвөрт хоёр дахиа түрүүлэх мөч. Зүүнээс Дундговийн Б.Одсүрэн, Э.Амартүвшин, Хөвсгөлийн (Булганы) Х.Нямдорж, Сэлэнгийн Э.Бат-Эрдэнэ, Дорнодын Б.Лхагвасүрэн (одоо сумогийн тодорч байгаа од), Увсын Б.Төөрүүлсамбуу

Жүдогоор түрүүлж, Б.Даваа-Очир мөнгө, Г.Батмөнх, Б.Серик нар хүрэл зүүв.

Сэтгэгдэл