2018 оны 06 сарын 14

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат 2018 оны нэгдүгээр сарын сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны их шөвөг Б.Бат-Эрдэнэ. 1996 онд төрсөн. Хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нутгийн хүү. 2016 онд Манлай сумынхаа баяр наадмын залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2016 онд Бор-Өндөр сумын наадам, 2017 онд Дорноговь аймгийн Мандах сумын наадамд түрүүлсэн. 2017 онд Манлай сумынхаа түмэн адууны баяр, Өмнөговь аймгийн зүүн бүсийн хурд наадамд их шөвөгт шалгарсан. Сонирхуулж хэлэхэд Манлай сумын харьяат Сугирын Батбаяр 2015 онд сумандаа барилдан түрүүлж, дөрвөн насны морь нь түрүүлсэн бол 2016 онд мөн өөрөө түрүүлж даага шүдлэн түрүүлгэж байсан юм. 2017 онд дахин үзүүр түрүүнд үлдэж Дундговийн У.Мөнхчулуунд унаж үзүүрлэжээ. 

Б.Бат-Эрдэнэ Шонхор дээд сургуульд нэг жил суралцаад, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцан төгссөн. Чөлөөт бөхийн Өмнөговь аймгийн өсвөрийн аварга. Нагац талд нь аймгийн арслан Хэнтийн З.Наранбаатар гэж бөх бий. Нагац ах нар нь сумын цолтнууд юм. 

2018 оны нэгдүгээр сарын сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд дээгүүр эрэмбэтэй зодоглож О.Мягмардоржийг орхин, долоогийн даваанд гоцлож их шөвөгт шалгарсан. Наймын даваанд үзүүр бөх Ц.Цэнд-Аюушид унасан юм.

Говийн хүчтэн дэвжээний залуусаас аймгийн цолонд хамгийн өндөр магадлалтай нэрлэгдэх залуу бөх билээ.

Сэтгэгдэл