2018 оны 06 сарын 13

2017-2018 оны улиралд аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 10 удаа зохион байгуулагдав. Үндсэндээ урд жилүүдийн дундажтай ижил хэмжээнд болсон гэсэн үг. Энд сайн барилдсан бөхчүүдээс л дараагийн улсын шинэ цолтон төрдөг уламжлалтай. Э.Батбаатар, Т.Мөнгөнцоож, Ц.Цогтжаргал, Л.Гантулга, Л.Цэрэнтогтох, Б.Одгэрэл нар магнайлсан жилээ шууд улсын цолонд хүрч байлаа. Энэ жишгээр бол өнөө жил дөрвөн түрүү нэг үзүүртэй Нацагсүрэнгийн Золбоод өндөр магадлал байна. 

2017.09.28 /Б.Бадралын нэрэмжит барилдаан/ Н.Золбоо Б.Даваа-Очир У.Береке Ж.Наранбаатар
2017.10.15 /Ц.Дагвадоржийн нэрэмжит барилдаан/ Н.Золбоо Н.Мустафа Д.Тангад Э.Мөнхбаатар
2017.11.18 /Лу.Энхбаярын нэрэмжит барилдаан/ Т. Пүрэвсүрэн Б.Хаш-Эрдэнэ Ө.Сүхбат Б.Хашбат
2017.12.24 /Ханхэнтий аварга дэвжээний нэрэмжит барилдаан/ Н.Золбоо У.Береке Т.Пүрэвсүрэн Б.Хадбаатар
2018.01.06 /Н.Мөнхжаргалын нэрэмжит барилдаан/ Э.Энх-Амгалан1 Д.Тангад Н.Батсайхан Д.Амаржаргал
2018.01.20 /Талх чихэрийн хэвийн боовны баяр/ Ө.Сүхбат Ж.Ням-Эрдэнэ1 А.Отгонбаатар Т.Пүрэвсүрэн 
2018.02.11 /Цагаан сарын барилдаан/ Э.Ууганбаяр Т.Бэгзсүрэн М.Даваасүрэн1 Б.Түмэндэмбэрэл1 
2018.03.11 /Д.Жавзанжамъян начны нэрэмжит барилдаан/ Б.Тайван Н.Батсайхан Ц.Мөнхбаяр Д.Хүдэрбулга
2018.03.18 /Наурызын барилдаан/ Н.Золбоо Ц.Сандагдорж А.Давааням Ш.Мөнгөнбаатар
2018.04.20 /Ө.Сумъяа начны нэрэмжит барилдаан/ Д.Амаржаргал Н.Золбоо Д.Ариунмөрөн Ж.Ням-Эрдэнэ1

Сэтгэгдэл