2018 оны 06 сарын 18

Зургадугаар сарын 16-нд Хайрын билэг амралтад Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ, Булган аймгийн бөхчүүдийн галын сорилго барилдаан боллоо. 64 бөхөөс Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамир түрүүлж, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлэв. Их шөвөгт Жавхлант дэвжээний бөх хурц арслан Шарын Мөнгөнбаатар, хурц арслан Баярсайханы Батжаргал нар шалгарлаа. 

 

Сэтгэгдэл