2018 оны 06 сарын 18

Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн дэвжээний бөхчүүдийн галын нээлтийн барилдаан өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Бугын САА-д 96 хүчит бөх барилдаж Өлзийт сумын харьяат улсын начин Лутын Батзориг түрүүлж, Хужирт сумын харьяат улсын начин Цэндзэсэмийн Чимэддорж үзүүр булаав. Есөнзүйл сумын харьяат шилдэг харцага Оргодолын Үйтүмэн гуравт үлдлээ. Т.Санчир, Х.Гантулга О.Үйтүмэнд унасан юм. Ж.Наранбаатар тавын даваанд Ц.Чимэддоржид, М.Даваасүрэн зургаад үлдээд Л.Батзоригт унажээ.  

Сэтгэгдэл