2018 оны 06 сарын 20

Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн дэвжээний галын сорилго барилдаан ирэх бямба гараг буюу 23-нд Бугын САА-д болно. Өнөө жилийн хувьд Өвөрхангай аймгийн бөхчүүд бэлтгэл сайтай, барилдаан олонтой байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт мөн бөхийн барилдаан хийж Өлзийт сумын харьяат улсын начин Лутын Батзориг түрүүлж, улсын начин Ц.Чимэддорж үзүүр булаагаад байгаа юм. Өвөл, хаврын барилдаануудад аймгийн арслан Ж.Наранбаатар онцгой сайн байгаа билээ.

Сэтгэгдэл