2018 оны 06 сарын 20

Наадам сар хүрэхгүй хугацааны дараа эхэлнэ. Хорь орчим хоног. Бөхчүүд маань тус тусын галдаа гарцгаагаад байна. Дараа долоо хоногт дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Харин өнөөдөр тойм байдлаар байрлалыг бичлээ. 

Харзтайн галд энэ удаа Увс аймгийн бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээр, Баян-Өлгий аймгийн бөхчүүд гал бараадан буусан юм байна. 

Бугын САА-д Өвөрхангай аймгийн гал бүтнээрээ, Хилчин спорт хороо улсын начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй бөхчүүд байгаа. Ц.Мягмарсүрэн заан тэргүүтэй бөхчүүд нь Сүүжид байгаа юм. Сүүж ууланд Б.Адъяахүү дасгалжуулагчтай Аварга сургуулийн бөхчүүд, Баянхонгорынхон байгаа. Хөвсгөл аймгийн бөхчүүд Төв аймгийн Батсүмбэр суманд Цэцэгт нугад, Говь-Алтайнхан Мандал амралтад гараад байгаа. Булган хан, Жавхлант дэвжээнийхэн Хайрын билэг-2 амралтад тус тусын бэлтгэлийг базааж байна. Т.Өсөх-Ирээдүй харцага тэргүүтэй Алдар спорт хорооны бөхчүүд Таван толгойн баазад гарсан. Арвагч спорт хороо Г.Эрхэмбаяр аварга тэргүүтэй бөхүүд Төрхурахад, Архангай аймгийн бөхчүүд Сүүж уулын шинэ амралтын бааздаа төвхнөжээ. Аварга, арслан хоёр наана Говийн амралтад байгаа сураг байна. Дархан Зулзагадаа, Завхан аймгийнхан Сүүж ууландаа гараад байгаа гэнэ.  

Сэтгэгдэл