2018 оны 06 сарын 21

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дэлгэрийн Цэрэнням 1996 онд төрсөн. Даншигийн аварга Майдарын Мөррэнцэнтэй хамаатан. Эмээ нь М.Мөррэнцэн аваргатай эгч дүүсийн хүүхдүүд байжээ. Төрсөн ах Д.Гэндэнрагчаа нь сумын начин цолтой. Хэнтий аймгийн үндэсний бөхийн өсвөр үеийн аварга болж байсан. 2018 онд оны бүстэй барилдааны насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн. Мөн ондоо Кураш барилдаан улсын аваргад түрүүлж, жүдо барилдааны оюутны улсын аваргад түрүүлж, жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аваргад хүрэл авсан. 2015 онд Азийн залуучуудын наадамд түрүүлсэн. 2018 оны Зүүн Азийн аваргад жүдо бөхөөр түрүүлсэн. 

2016 онд Хэнтий аймгийн Галшар суманд түрүүлж, 2017 онд дахин түрүүлсэн. 2017 онд Мөрөн сумын баяр наадамд үзүүрлэсэн. Г.Самдан аваргын нэрэмжит аймгийн аваргадаа долдугаар байрт шалгарсан. 

2017 оны Арваннэгдүгээр сарын сумын заануудын барилдаанд Төв аймгийн Б.Тамир, Говь-Алтайн С.Жанчивдорж, Баянхонгорын Э.Совджамц нарыг дараалан хаяж шөвгөрөөд, зургаагийн даваанд үзүүр бөх Болдын Даваадалайд унажээ. Ирэх Хэнтий нутгийн наадамд цолоо ахиулахыг хүсье.

Сэтгэгдэл