2018 оны 06 сарын 21

Монголын морин спорт, уяачдын холбооноос 21 аймаг 330 гаруй сумдын уяачдын санал бодлыг сонсон, холбооны бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Монгол уяач 3000” улсын зөвлөгөөнийг гурван бүсчлэлийн дагуу амжилттай зохион байгуулж дууссан билээ.

Зөвлөгөөний үеэр үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, эрлийз болон монгол адууг хэрхэн ялгаж уралдуулах, хурдан морины уралдаанч хүүхдийн талаар, хаврын морин уралдаан, уяачийн улсын цол болон хариуцлага, морьтны соёл болон ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.

Монгол түмний төрт ёсны цэнгэл Үндэсний их баяр наадам хоног хоногоор ойртож буй энэ цагт ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалантай уулзаж “Монгол уяач 3000” зөвлөгөөний нэгдсэн дүнгийн талаар тодруулга авлаа.

 

Зөвлөгөөнд оролцсон нийт уяачдын 90 хувь нь эрлийз монгол морьдыг ялгаж уралдуулахыг дэмжсэн.

Монгол уяач 3000 улсын зөвлөгөөний гурав бүсчилэн амжилттай зохион байгуулаа. Бид намар болох ММСУХ-ны VII их хурал болохтой холбогдуулаад мөн дээрээс нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан “Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийн талаар уяачидттай уулзаж нийт 19 аймаг, нийслэлийн зарим дүүргүүд оролцож 2500 орчим хүний саналыг авлаа. Энэхүү урьдчилсан санал асуулгын хүрээнд оролцсон нийт уяачдын 60 гаран хувь нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн. Эрлийз монгол адууг ялгаж уралдуулахыг 89.9 хувь нь дэмжсэн. Ингэхдээ хэрхэн яаж ялгах вэ гэдэг асуултанд зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгах нь зөв гэж 13.8 хувь, зөвхөн үүлдэрлэг байдлаар нь гэж 16.6 хувь, үлдсэн 65.6 хувь нь сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нь ялгах хэрэгтэй гэж үзсэн байгаа. Хурдан морь уралдаанч хүүхдийн насны тухай санал асуулга дээр нийт санал асуулгад оролцсон уяачдын 60 гаран хувь нь 7-оос дээш насны хүүхдээр унуулах нь зөв гэж үзсэн. Хурдан морь уралдаанч хүүхэд гэдэг нь үндэснийхээ спортоор хичээллэж байгаа тамирчид. Тиймээс бид үндэснийхээ спортын тамирчдыг 7 наснаас нь эхлэн бэлтгэж байна аа л гэсэн үг. Харин уралдааны замын асуудал болоод уралдаанч хүүхдээ уяачид маань өөрсдөө сайтар бэлтгэж сургах, аюулгүй байдлыг хэрхэн яаж хангах, даатгалд яаж бүрэн хамруулах болоод уралдаанд оролцож буй бүх хүүхдээ хамгаалалтын иж бүрэн хувцастай оролцуулж байх зэргээр олон зүйлийг ярилцсан. Мөн дээрээс нь үндэсний их баяр наадмын /улс болон аймаг, сумдын наадам/ бай шагналыг нэмэгдүүлэх болоод морьтой наадам үзэх боломжоор хангаж өгөх, улсын наадмын эрлийз насны морьдын уралдааныг 7-р сарын 9-ний өдөр зохион байгуулдаг болгож өгнө үү гэсэн саналууд уяачдаас ирсэн.

Хаврын уралдааны тухайд хуульчлах нь зөв гэдэг дээр 70 гаран хувь нь дэмжсэн. Уяачын хариуцлагын тогтолцоог бий болгох тал дээр хамгийн гол нь уралдааны журмыг зөрчисөн уяач болон морины комиссынхонд хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг дээр нийт уяачид санал нэгдсэн. Ерөнхийдөө бол “Монгол уяач 3000” улсын зөвлөгөөнийг товч дүгнэхэд ийм байна.

Одоо бид “Монгол уяач 3000” зөвлөгөөний энэхүү урьдчилсан санал асуулгын дүнг нэгтгээд ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн намар болох ММСУХ-ны VII их хурлаар хэлэлцэх асуудалдаа оруулж өгнө. Санал асуулга үүгээр дуусаагүй, цааш үргэлжилж байгаа тул санал өгөх эрх нээлттэй байгаа гэдгийг дуулгая.

Сэтгэгдэлүүд
  • S.Gantulga IP:202.179.11.50 2018 оны 06 сарын 21

    эрлийз монголыг тусд нь уралдуулах
  • G Battvshig IP:66.181.160.59 2018 оны 06 сарын 21

    25 tai aduugaa mongoldoo uralduulax xeregtei
  • Баачка IP:66.181.177.161 2018 оны 06 сарын 25

    Гол зүйлээ олж хараагүй байна. Яагаад ялгая гэсээр байхад санаатайгаар будилаан үүсгээд байа вэ? Ялгаж уралдуулах шийдвэр гэргэх амархан. Гарах арга замаа сонгоогүй байна. Ердөө бай шагналыг жишиг болгох, цэнгэлдэхэд олны өмнө цоллох явдал шүүдээ. Үүнийгээ шийдчихвэл уяачид маргахгүй ээ.
  • ЗОЧИН IP:60.32.101.144 2018 оны 06 сарын 26

    Ямар шинж тэмдгээр элийз монголыг ялгаж байна нь их сонирхолтой байна. Дэмийн юм хийх юмдаа. Ер нь эдгээр нөхдүүдийн өөрийнх нь цус хэдэн хувийн хужаа , хэдэн хувь нь орос болон монгол хүний ген агуулаж байгааг огт мэдэхгүй. Үүнтэй яг адилхан асуудал. Тэгвэл дэлхий дахинд ягаад хар, цагаан арьстаныг тус тусд олимд оруулахгүй байгаа юм бэ? гэвэл яг хэдэн хувийн хольцтой байгааг тогтоох судалгаа нь маш өртөг өндөртэй цаг авах судалгаа болно. Тэгээд ч ийм судалгаа хийх нь тун утгагүй юм.
  • Баагий IP:64.119.23.83 2018 оны 06 сарын 26

    Хүнтэй яаж харьцуулна вэ.Харьцуулах юм аа олж дээ хха
Сэтгэгдэл