2018 оны 06 сарын 25

Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн Хантайшир дэвжээний бөхчүүдийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Гео Мандал амралтад болж өнгөрлөө. Хүчит 80 бөх барилдаж Бугат сумын харьяат, хилчин спорт хорооны бөх, Аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир түрүүлж Чандмань сумын харьяат, хилчин спорт хорооны бөх Монгол Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэж МУ-н гарьд Ж.Бат-Эрдэнэ гуравт, улсын заан Б.Соронзонболд Аймгийн арслан Б.Отгонбаатар нар тавд шалгарлаа.
Гэрэл зургийг ИХ БЭЛЧИР АЛТАЙ
Дөрвийн даваа

  1. у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Т.Сайханжаргал
  2. у.з Б.Соронзонболд а.а Э.Даваажаргал
  3. у.н Л.Гантулга а.а Б.Отгонбаатар
  4. у.н Ш.Тогтохбаяр а.х.а Ц.Бямба-Очир
  5. у.н Ш.Шинэбаяр у.н Б.Хишигбаатар

Тавын даваа

  1. у.г Ж.Бат-Эрдэнэ гоц мөргөв
  2. у.з Б.Соронзонболд а.х.а Ц.Бямба-Очир
  3. у.н Б.Хишигбаатар а.а Б.Отгонбаатар 

Зургаагийн даваа

  1. у.н Б.Хишигбаатар гоц мөргөв
  2. у.г Ж.Бат-Эрдэнэ а.х.а Ц.Бямба-Очир

Долоогийн даваа

  1. у.н Б.Хишигбаатар үзүүр-а.х.а Ц.Бямба-Очир

Сэтгэгдэл