2018 оны 06 сарын 27

Үндэсний бөхийн галууд маань бэлтгэл жигдэрч байна. Баяр наадмын хугацаа ч ойртлоо. Харзтайд гараад байгаа Өмнөговь аймгийн галын наадам энэ сарын 28-нд болох юм. Барилдаан 13 цагаас эхлэх юм. Энэ галтай айлсаж байгаа Увс аймгийн галын наадам 30-нд мөн Харзтайд болох юм. 29-ны Дарханы Хайрхан дэвжээний 10 жилийн ойн барилдаан Дарханы СТО-д 13 цагаас эхлэх юм. 30-нд Харзтайд Баян-Өлгий аймгийнхан бэсрэг наадамтай.

28-нд Алдар спорт хорооны бөхчүүдийн галын наадам Таван толгойн баазад болох юм. Энд Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд барилдана. 

Долдугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн дэвжээний барилдаан Бугын САА-д болно. 

 

Сэтгэгдэлүүд
  • зураг дээрх хаанахын бөхчүүд вэ? IP:27.123.212.137 2018 оны 06 сарын 27

    Д
  • 444 IP:43.228.129.131 2018 оны 06 сарын 27

    Өмнөговь аймгийн бөхчүүд
Сэтгэгдэл