2018 оны 07 сарын 02

Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ, Сүүж уулын бөхчүүдийн барилдаан 30-нд боллоо. Сүүжид өнөө жил Аварга дээд сургууль, Хүч спорт хороо, Хонгор нутаг, Ховд дэвжээ, Завханы Даян дэвжээнийхэн гарсан байгаа. Хүчийн галын Ж.Оргил ахалж, Б.Батдорж тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна. 30-ны барилдаанд 64  бөхөөс шинэ цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт Дорнод аймгийн нэмэх начин Б.Батдорж, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгалан нар шалгарсан юм. 

Сэтгэгдэл