2018 оны 07 сарын 02

Завхан аймгийн харьяат Даян дэвжээний хүчит бөхүүд өнөө жил Сүүж ууланд гарсан байгаа. Сүүжийн гол амралтад биш, арай зайтай гэр барьж бэлтгэлээ базааж байгаа харагдсан. Улсын гарьд Б.Гончигдамба галаа ахлаж байна. 

Долдугаар сарын 1-нд тус дэвжээний 30 бөхийн галын сорилго барилдаан болж улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэв. Гуравт Даян дэвжээний бөх Шилүүстэй сумын харьяат Доржготовын Батбаатар шалгарлаа. 

Сэтгэгдэл