2018 оны 12 сарын 26

Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" морин спорт уяачдын холбоо 2018 оны ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэж хурал зөвлөгөөн, уяачдын баяр шинэ жилийн цэнгүүнээ амжилттай зохион байгууллаа. Энэ онд Баянхонгор аймгийн уяачид одтой сайхан наадаж засгийн газрын тогтоолттой улсын бүсийн уралдаанаас 2 түрүү, 7 айраг хүртсэн амжилтыг үзүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайван Улс, бүсийн наадмаас 1 түрүү, 8 айраг хүртсэн амжилтаар МУ-ын Алдарт уяач цолны болзолыг хангаллаа. Шинэ жилийн цэнгүүнд урилгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ажгаагийн Алтангадас, Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбал нар оролцлоо.

2018 оны Баянхонгор аймгийн Шилдэгүүд
Шилдгийн шилдэг уяач
Бууцагаан сумын аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөр 
Шилдэг уяач
Бөмбөгөр сумын Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаяр, 
Бууцагаан сумын аймгийн Алдарт уяач Төмөрбаатарын Гантулга, 
Заг сумын уяач Нямсүрэнгийн Эрдэнэчулуун
Төвийн бүсийн шилдэг уяач
Бөмбөгөр сумын Алдарт уяач Г.Уранбат
Говийн бүсийн шилдэг уяач
Баянцагаан сумын уяач Түмэндэмбэрэлийн Мөнгөнтуул
Хангайн бүсийн шилдэг уяач
Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батсайхан

2018 оны Баянхонгор аймгийн шилдэг салбар холбоо
Шилдэг холбоо
Ажмаагийн Мандах тэргүүнтэй Бууцагаан сумын “Буянтын хурд” МСУХ
Төвийн бүсийн шилдэг холбоо
Эрдэнэгийн Энхбат тэргүүнтэй Эрдэнэцогт сумын “Цогт хайрхан” МСУХ
Хангайн бүсийн шилдэг холбоо
Сэмбэнгийн Хүрэлбаатар тэргүүнтэй Баянбулаг сумын “Хурд хур” МСУХ
Говийн бүсийн шилдэг холбоо
Жигдэнгийн Энхбаатар тэргүүнтэй Баянцагаан сумын “Жонон вангийн хурд” МСУХ тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл