2019 оны 01 сарын 02

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангасан уяачдын тодорхойлолтыг 1-р сарын 5-ныг хүртэл авахаар болжээ.

Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү эсвэл найман айраг хүртсэн уяачид Алдарт, зургаан түрүү эсвэл 12 айраг хүртсэн уяачид Манлай, 10 түрүү эсвэл 20 айраг хүртсэн уяачид Тод манлай уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авах аж.

Ингэхдээ тогтсон загварын дагуу товч намтраа бичин аймаг, нийслэл, сум, дүүргийн МСУХ-ны тодорхойлолт нь хавсрагдаж, түрүүлж, айрагдсан хүлгийнхээ өргөмжлөл, гэрчилгээ, дипломыг хуулбарлан ММСУХ-ны ажлын албанд ирүүлэх юм байна.

Одоогоор уяач Т.Ихбаяр, Л.Батмөнх, Д.Баяраа, Б.Энхболд, Ө.Пүрэвбаатар нар тод манлай, Б.Лхагва-Очир, Г.Баярцогт, Д.Дэлгэрбаяр, Д.Баянбат, Х.Бадамсүрэн нар манлай, Г.Ганчулуун, Г.Батболд нар Монгол Улсын алдарт уяач цолонд тодорхойлогджээ.  

Сэтгэгдэл